"Аж үйлдвэр-байгууллагуудын оролцоо ба сурган хүмүүжүүлэгчдийн дээд хэмжээний уулзалт (I2Es) 2021"

"APACC-ийн алтан өргөмжлөлт MARA-Японы аж үйлдвэрийн институт (MJII), Малайзын Colombo Plan Staff College (CPSC), Ази Номхон Далайн Орнуудын Мэргэжлийн Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Холбоо (APACC) болон бусад байгууллагатай хамтран 2021 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд "Аж үйлдвэр-байгууллагуудын оролцоо ба багш нарын дээд хэмжээний уулзалт (I2Es) 2021"-ыг онлайнаар зохион байгуулна. Бүртгүүлэхэд үнэ төлбөргүй бөгөөд амжилттай оролцвол гэрчилгээ олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. https://www.cpsctech.org/2021/10/industry-institution-engagement-and.html

CPSC-н Ерөнхий захирал Профессор Викрамасингхэ, CPSC-н Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч асан доктор Кулантайвел нар арга хэмжээний үеэр та бүхэнтэй мэдлэг, туршлагаа хуваалцана.

Сургалтын зорилт

  • Цахилгаан ба электрон (E&E), мэдээлэл харилцаа холбооны технологийн (ICT) салбарын дижитал эринд тулгар буй сорилт зэрэг аж үйлдвэрийн салбарын өнөөгийн болон ирэээдүйн сүүлийн үеийн мэдээлэлтэй болох

  • Шинэ технологийг нэвтрүүлэхэд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх
  • Гадаад болон дотоодын E&E, ICT салбарт үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

Энэхүү дээд хэмжээний уулзалтад цахилгаан ба электрон (E&E), мэдээлэл, харилцаа холбооны технологи (ICT) чиглэлээр ажилладаг дотоодын болон олон улсын сургалтын байгууллагууд, холбогдох салбарын сурган хүмүүжүүлэгчид  өргөнөөр оролцоно.

Техникийн боловсролыг өөрчлөхийн тулд шийдвэр гаргагчид, салбарын мэргэжилтнүүд, нэр хүндтэй академич нартай ярилцах, мэдлэг туршлага солилцох маш том боломжийг уг уулзалтаар та бүхэнд олгож байна.