Ази, Номхон далайн орнуудын их сургуулиудын мобилити /UMAP/ хөтөлбөрийг Монголын их дээд сургуулиудад танилцуулах цахим уулзалт болж өндөрлөлөө.

Ази, Номхон далайн орнуудын их сургуулиудын мобилити буюу University Mobility in Asia and the Pacific /UMAP/ хөтөлбөрийг танилцуулах цахим уулзалт нь тус хөтөлбөрийн олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын санаачилгаар Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл болон Монгол улсаас Канад улсад суугаа Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 9:00-10:00 цагт зохион байгуулагдлаа.

Уг уулзалтанд Монгол улсын их дээд сургууль, коллежуудын төлөөлөл оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлэн, UMAP хөтөлбөрт нэгдэж, хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

БМИҮЗ нь UMAP хөтөлбөрийн Монгол улс дахь үндэсний ажлын албын үүргийг гүйцэтгэдэг.