Ази,номхон далайн орнуулын чанарын сүлжээ /APQN/

Жинхэнэ гишүүн:

  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 

Байгууллагын гишүүнчлэлтэй: 

  • Хүмүүнлэгийн ухааны их сургууль 
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 
  • “Их засаг” их сургууль

Text Box: Эрхэм зорилго Чанарын баталгаажуулалтын агентлагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх замаар Ази, Номхон далайн бүсийн орнуудын дээд боловсролын чанарыг дээшлүүлэх.Ази, Номхон далайн [бүсийн орнуудын] Чанарын Сүлжээ (The Asia Pacific Quality Network Inc. ) нь 2003 онд Гонконгд байгуулагдсан. Энэ нь Ази болон Номхон далайн баруун хэсэгт орших улс, орнуудын дээд боловсролын Чанарын Баталгаажуулалт (ЧБ)-ын агентлагуудын сургалт, санхүүгийн хэрэгцээг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг ЧБ-ын сүлжээ юм. APQN- ний гишүүнчлэлд хамрагдах улс, орнуудыг тодорхойлохдоо ЮНЕСКО –оос гаргасан Ази, Номхон далайн бүсийн гишүүн орнуудын жагсаалтыг баримталсан бєгєєд Францын Полинези, Гонконг, Шинэ Каледони, Сингапур ба Тайван улсыг нэмж оруулсан байна. Гишүүн бүр нэг тодорхой байгууллагыг тєлєєлдєг ба зєвхєн чанарын баталгаажуулалтын үүргийг шууд хариуцан гүйцэтгэдэг агентлагууд APQN –ний жинхэнэ гишүүн болдог. APQN нь 2009 оны 12 дугаар сарын байдлаар нийтдээ 24 жинхэнэ, 9 дунд шатны, 5 түншлэгч ба 21 анхан шатны болон 7 ажиглагч (Герман, Кувеит, Турк, Англи Этиоп) гишүүнтэй байгаа болно. Одоогоор БМИҮЗ нь APQN-ний дунд шатны гишүүнчлэлтэй, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль түншлэгч гишүүний статустайгаар үйл ажиллагаанд нь тогтмол оролцож байна. ЭМШУИС түншлэгч гишүүнээр элсэхээр єргєдлєє єгєєд байна. 

APQN-ний гишүүн орнууд: 

Австрали, Бангладеш, Бруней, Камбож, БНХАУ, Фижи , Гонконг, Энэтхэг, Индонези, Япон, Казак, Лаос, Макао, Малайз, Малдив, Монгол, Мянмар, Непал, Шинэ Зеланд, Пакистан, Филиппин, ОХУ, Шри Ланка, Тайван, Тайланд, Вьетнам Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ( http://www.apqn.org/) цахим хуудаснаас харна уу