АККОРК байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Оросын Холбооны Улсын АККОРК байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгууллааБоловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Оросын Холбооны Улсын АККОРК /Дээд боловсролын чанарын баталгаажуулалт, карьер хөгжлийн агентлаг/ байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү үйл явдал нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хувьд Оросын Холбооны Улсын магадлан итгэмжлэлийн байгууллагатай байгуулж буй анхны гэрээ юм. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага хамтран төсөл хэрэгжүүлэх, хамтарсан магадлан итгэмжлэл хийх, шинжээч солилцох, чадавхжуулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна.Тус цахим ёслолын үеэр БМИҮЗ-ийн ажлын албаны захирал доктор О.Янжмаа хэлсэн үгэндээ “Өнгөрсөн оны 5 дугаар сард БМИҮЗ-өөс зохион байгуулсан “Их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаанд чанарын дотоод баталгаажуулалтыг хангах нь” сургалтын зочин илтгэгчээр АККОРК магадлан итгэмжлэлийн байгууллагын захирал, хатагтай Эрика Соболева оролцож, ОХУ-ын их дээд сургуулиудын судалгааны сайн туршлагыг танилцуулж байсан. Бидний хамтын ажиллагаа хагас жилийн дотор өргөжин, эдүгээ хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байна. Энэ үйл ажиллагаа нь хоёр улсын боловсролын салбарт эерэгээр нөлөөлөхүйц чухал ажил болно гэдэгт итгэлтэй байна” гэж цохон тэмдэглэлээ.Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлж, хоёр байгууллагын төдийгүй хоёр улсын боловсролын салбарт үнэмлэхүй ахиц гаргана гэдэгт итгэлтэй байна.

1