АНУ-ЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛИУД БОЛОН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛ /ACBSP/-ИЙН 2021 ОНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА



АНУ-ын Бизнесийн сургууль болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/-ийн жил бүр зохион байгуулдаг олон улсын нэгдсэн хурал 2021 оны 6 сарын 25-наас 28-ны хооронд зохион байгуулагдана. КОВИД-19 цар тахлын улмаас өнгөрсөн оны нэгдсэн хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бол энэ онд цахимаар бус АНУ-ын Флорида мужийн Миами хотод болох аж. Тус хуралд олон улсын төлөөллүүд оролцож, өөрийн улс дахь магадлан итгэмжлэлийн сайн туршлагыг танилцуулж, өөр хоорондоо танилцан хамтын ажиллагааг өргөжүүлэхийн сацуу сургалт, салбар хурлуудад оролцох боломжтой. Мөн олон улсын шинжээч бэлтгэх сургалт зохион байгуулагдана. Иймд тус хуралд оролцох хүсэлтэй их дээд сургуулийн багш, судлаач болон албан байгууллага Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн foreignaffairs@accmon.mn хаягаар холбогдоно уу. Бид хурлын хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй нийтэлнэ.

Хуралтай холбоотой бусад мэдээллийг https://annual.acbspconference.org/ холбоосоор аваарай.