АРХАНГАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архангай аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад "Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрт суралцахын ач холбогдол" сэдвээр сургалт зохион байгуулав. Тус сургалтаар төгсөх ангийн суралцагчдад ирээдүйн эзэмших мэргэжлээ зах зээлийн эрэлтэд үндэслэн, магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийг нягтлан судалж зөв сонгох, энэ үндсэн дээр Засгийн газрын зээл тусламж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгсөн нь 2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийг төгсөх ангийн суралцагчдад магадлан итгэмжлэлийн талаар ойлголт өгөх, сурталчлан таниулах сургалт зохион байгууллаа.