АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл


ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ

Зорилго
Монгол улсын их, дээд сургууль төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болоход нь ахиц гаргахад оршино.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
- Эрх зүйн орчныг шинэчилж, дээд боловсролд ил тод, хариуцлага тайлагналын тогтолцоо бүхий байгууллагын бие даасан төлөвшлийг хангах хамтын засаглалын зарчмыг нэвтрүүлнэ.
- Дээд боловсролын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох олон талт хөгжлийн шинэ санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийн тогтолцоог нэвтрүүлнэ.
- Их, дээд сургуулиудын багш, ажилтнуудыг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна.
- Байгалийн ухаан, инженер, технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн хөтөлбөрийг олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Сургалтын цөм хөтөлбөрийн үндсэн стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан болон гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүдийг дэмжинэ.
- Их, дээд сургуулиудын судалгааны чадавхыг сайжруулна.
- Их, дээд сургуулиудад цахим сургалт, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломж бүрдүүлнэ.
Үр дүн

• Дээд боловсролын чанар, нийцэл сайжирна.
• Дээд боловсролын засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөж нэмэгдэнэ.
• Дээд боловсролын тэгш, хүртээмжтэй байдал дээшилнэ.

Хэрэгжүүлэх хугацаа
2012 - 2016, 2016- 2018 он хүртэл

Хэрэгжүүлэгч байгууллага
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Санхүүжилт
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болох 20 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 2.22 сая ам.доллароор санхүүжиж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгж:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо
Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж 29
Сан бизнесс төв, 6 дугаар давхар
Утас/Факс: (976) 70007263
Имэйл: herp@mecs.gov.mn
http://www.adb.org/projects/43007-023/documents

БМИҮЗ болон Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хамтын ажиллагаа

“Дээд боловсролын шинэчэлийн төсөл”-ийн Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар, нийцэл" бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд "Магадлан итгэмжлэлийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх" үйл ажиллагааны хүрээнд "Чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх, Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ /INQAAHE/-ний дэд ерөнхийлөгч Сузанна Караханян, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөх Р.Бат-Эрдэнэ нарыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн зөвлөхөөр 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл ажиллуулсан билээ. Олон улсын зөвлөх Сузанна Караханян болон үндэсний зөвлөх Р.Бат-Эрдэнэ нарын БМИҮЗ-д өгсөн зөвлөмж, санал, тайлан дээр үндэслэн "Ижилсэх түншлэл хөтөлбөр буюу TWINNING PROJECT"-ийг эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн.

Ижилсэх түншлэл хөтөлбөрийн гол зорилго нь Ижилсэх түншлэл байгууллагууд нь мэдлэги туршлага солилцон, урт хугацаанд тууштай хамтран ажиллах замаар Монгол улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн чадавхийг тасралтгүй, тогтвортой бэхжүүлэх юм.

Ижилсэх түншлэл хөтөлбөрийн бэлтгэл ажлын хүрээнд олон улсын нэр хүндтэй чадварлаг олон байгууллагыг судалсны эцэст ХБНГУ-ын ASIIN e.V. байгууллагыг сонгон, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа санал болгосноор БМИҮЗ болон ХБНГУ-ийн ASIIN e.V. агентлагийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамтарч ажиллах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурагдсан. Дараа нь БСШУ-ны сайдын 2016 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/38 дугаар тушаалаар томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо ASIIN e.V. байгууллага дээр ажиллаж, Ижилсэх түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцсэн.

БСШУЯ, БМИҮЗ, ASIIN e.V. хамтарсан уулзалт, ярилцлага

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас БМИҮЗ болон ASIIN e.V. байгууллага хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Ижилсэх түншлэл хөтөлбөрийн ажлын даалгавар, үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэж батлах хамтарсан уулзалтыг Берлин хотын Стэйгенбэргэр зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулав. Хамтарсан уулзалт ярилцлагад БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Гульфира, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Ч.Баярмаа, БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Х.Батсайхан, ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг, мэргэжилтэн Ц.Батбаяр, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн, Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургууль төслийн ахлах зөвлөх Ч. Шинэбаяр, ASIIN e.V. байгууллагын гүйцэтгэх захирал Иринг Вассэр, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Жана Мохрэн нар оролцов.

БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Х.Батсайхан Ижилсэх түншлэл хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтүүдийг танилцуулж, үндэслэлээ тайлбарлав. Үүнд:

  • АХБ-ны ДБШТ-ийн хэрэгжиж дуусах хугацааг харгалзан Ижилсэх түншлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөсөн хугацаа 3 жил байсныг 2 жил болгож өөрчлөх
  • АХБ-ны ДБШТ-ийн төсөвт санхүүжилтэнд багтаан ASIIN e.V. байгууллагаас санал болгож буй үнийн дүнг бууруулах

ASIIN e.V. байгууллагын гүйцэтгэх захирал Иринг Вассэр эдгээр саналыг хүлээж авах боломжтой мөн БМИҮЗ болон хөтөлбөрийн багийн төлөөллүүд Герман улсад айлчилж, туршлага судлах сургалтанд хамрагдах арга хэмжээг 1-2 удаа зохион байгуулах нь чухал гэж үзэн уг арга хэмжээг сайтар бэлтгэж зохион байгуулахаар бэлтгэж байгаагаа илэрхийлж, хасахгүй байх саналтай байлаа. Ингээд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодорхой өөрчлөлтүүдийг тусган 10 хоногийн дотор эцсийн хувилбарыг хоёр тал хамтран гаргахаар шийдвэрлэв.

Ижижлсэх түншлэл хөтөлбөрийг энэ оны 6 сард төлөвлөсөн хугацаанд эхлүүлэн, төлөвлөсөн хугацаанд дуусгах нь чухал болохыг оролцогчид санал нэгтэй дэмжиж, БСШУСЯ, АХБ-ны Дээд боловсролын шинэчлэл төслийн нэгжид уламжлан зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр тогтов.

Мөн Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд олон улсад магадлан итгэмжлүүлэх инженер технологи, байгалийн ухааны хөтөлбөрүүдийн багийг төлөөлөн МУИС-ийн 6, ШУТИС-ийн 3, АШУҮИС-ийн 2, ГМТИС-аас 3, нийт 14 профессор багш нар ASIIN e.V. олон улсын хуралд оролцож, Берлиний Техникийн их сургуульд айлчилж, магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, дотоод чанарын баталгааны талаар мэдээлэл солилцож, туршлага судлахад хамтран идэвхтэй оролцсон.

ХБНГУ-д болсон айлчалийн дараа ASIIN e.V агентлагийн гүйцэтгэх захирал Iring Wasser, Гадаад харилцааны газрын захирал Jana Mohren нар 2016 оны 6 дугаар сарын 23-29 -ний өдрүүдэд Монгол улсад хүрэлцэн ирж БСШУСЯ, БМИҮЗ, АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн багтай Ижилсэх түншлэл хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар олон талт уулзалт хийж, тохиролцёоны үндсэн дээр 2016 оны 6 дугаар сарын 23-нд Ижилсэх түншлэл хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлж, 1 жил 6 сарын хугацаанд хамтарч ажиллахаар боллоо.

ХБНГУ-д “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийн хүрээнд зохион

байгуулагдсан сургалтын тайлан

ХБНГУ-ын инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлагийн (ASIIN e.v) үйл ажиллагаатай танилцах, Германы их дээд сургуулиудын үйл ажиллагаа, санхүүжилт, дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцооны талаар судлах, өөрийн үнэлгээний тайлан бэлтгэх талаар суралцах, магадлан итгэмжлэлийн комиссын ажиллах журам, магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын эхний хувилбар дээр санал солилцох зорилготой танилцах уулзалт, сургалт 2016 оны 09 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Ж.Отгонбат, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мядагмаа, Б.Эрдэнэбат, “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийн зөвлөх Г.Орхон, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл компьютерийн ухааны тэнхмийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ, багш Б.Сувдаа, О.Отгоннаран, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга О.Болорсайхан, Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын сургалтын албаны эрхлэгч Р.Чанцалдулам нар оролцов.

Оролцогчид 2016 оны 09 дүгээр сарын 26 –ны өдөр ХБНГУ-ын ASIIN e.V.байгууллагын байранд очсоноор сургалтын үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Сургалтын эхний өдөр ASIIN e.V.байгууллагын гүйцэтгэх захирал ноён Иринг Вассер сургалтаялалын хөтөлбөрийг танилцуулж ASIIN e.V. -ийн талаар товч мэдээлэл өгөв.

1. ASIIN.e.V байгууллагын зорилго, бүтэц, зохион байгуулалт

ASIIN e.V. олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага нь 1999 онд байгуулагдсан. Тус байгууллага нь германы их дээд сургуулийн холбоо болон хэрэглээний шинжлэх ухааны холбоо, ажил олгогчүйлдвэрлэгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажилладаг.

ASIIN e.V.нь дөрвөн бүлэг гишүүдээс бүрддэг.

  • Техникийн болон шинжлэх ухааны холбоод болон мэргэжлийн байгууллагууд
  • Худалдааны нийгэмлэг болон нийгмийн нөхөрлөлийн толгой байгууллага
  • Их сургуулиудын зохицуулах бүлэг

4.Хэрэглээний шинжлэх ухааны зохицуулах бүлэг

ASIIN e.V.-ийн зөвлөлийн гишүүнд дээрх дөрвөн төрлийн гишүүдийн төлөөлөл багтдаг байна. Ялангуяа үйлдвэрлэгчдийн холбоо, химийн болон биотехнологийн холбоо, оюутны холбоо зэрэг нарийн мэргэжлийн холбооны гишүүд байснаар хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэх түүний эрэлт хэрэгцээг илүү тодорхойлоход оролцож чадахуйц төлөөллийг авдаг нь давуу харагдаж байна. Үүний дараагаар ASIIN e.V.-ний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын талаар танилцуулж харилцан ярилцав.

Олон улсын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур

ASIIN e.V. нь байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийдэг ба шалгуур үзүүлэлт нь ерөнхий болон тусгай гэсэн хоёр төрлийн шалгуур үзүүлэлтээр магадлан итгэмжилдэг байна. ASIIN e.V.- ийн шалгуурууд нь магадлан итгэмжлэлийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдлэг, хөгжилтэй эн зэрэгцэн, тодорхой давтамжтайгаар үргэлж хянагдан, шинэчлэгдэж байдаг. Сургалтын хөтөлбөрийн ерөнхий шалгууруудаас гадна, ASIIN e.V.- ийн техникийн зөвлөлөөс бие даасан шинжлэх ухааны салбар бүрийн хичээлийн онцлогт тохирсон шалгууруудыг /SSC/ тодорхойлон баталсан байдаг.


Зураг 1. ASIIN e.V. байгууллагын төв оффис

Ерөнхий шалгуур нь 6 стандарттай:

  • Сургалтын хөтөлбөр: үзэл санаа, агуулга, хэрэгжүүлэлт
  • Бүтэц, арга зүй, хэрэгжүүлэлт
  • Шалгалт
  • Нөөцүүд
  • Диплом
  • Чанарын менежмент

ASIIN e.V. нь олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг шалгуурт дараах үзүүлэлтүүдийн голлон анхаардаг байна. Үүнд:

  • Европын холбооны болон ASIIN e.V.–ий магадлан итгэмжлэлийн шаардлага шалгуурыг нарийвчлан судлах
  • Сургалтын хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүнг оновчтой,хөдөлмөрийн зах зээлийн судалгаан дээр үндэслэн тодорхойлох
  • Сургалтын үр дүн нь хэмжигдэхүйц тодорхой байх;
  • Тухайн хөтөлбөрийн зорилго болон хүрэх үр дүн нь үндэсний ажил мэргэжлийн нэгдсэн стандартад /NQF/ нийцсэн байх;
  • Хөтөлбөрт оролцогч талуудыг зөв тусган ажилладаг эсэх;
  • Төгсөгчийн загвараа зөв,тодорхойлсон байх;
  • Хичээлийн хамтын төлөвлөгөө нь тодорхой байх;
  • Модулийн гарын авлага
  • Дипломын хавсралтыг /Diploma supplement/ олон улсад болон европын холбооны шаардлагад нийцүүлэн хөрвүүлсэн эсэх

ASIIN e.V.-ий хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн тайлбарлан ярилцаж, шалгуур тус бүр дээр өөрийн үнэлгээний тайлан бичихэд анхаарах зүйлс, гардаг нийтлэг алдаа дутагдлыг нэгтгэн дүгнэж, их, дээд сургуулийн төлөөлөлд сонирхсон асуултын дагуу хариулт өгч тайлбарлан хэлэлцүүлэв. Мөн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон дотоод чанарын баталгаажуулалтын талаар онолын үндсийг тайлбарлаж PDCA мөчлөгийн талаар санал солилцлоо. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлтэй холбоотойгоор эн түрүүнд хийх бидэнд шаардлагатай дараах 4 ажлыг санал болгосон: 1) үндэсний ажил мэргэжлийн нэгдсэн стандартыг /NQF/ хөтөлбөрийн зорьж буй үр дүнд тусгадаг болох; 2) Eвропын чанарын баталгаажууллын шалгуур, удирдамжийг чанарын баталгаажууллын системээ хөгжүүлэх үндсэн хөтөч болгон хэрэглэх; 3) Дипломын хавсралтыг дэлгэрэнгүй бичих стандарт загвартай болгож, кредит системээр оюутны боловсролын бичиг баримтыг хүлээн зөвшөөрөх боломжийг бүрдүүлж өгөх; 4) Сургуулиудыг ӨҮТ-ын бэлтгэл болгож,стратеги зорилготойгоо жишсэн одоогийн сул талуудаа олж бичих даалгаврыг одооноос бичиж эхлэх.

Чанарын үнэлгээ нь дотоод болон гадаад үнэлгээ мөн түүнчлэн магадлан итгэмжлэх агентлагийн чанарын үнэлгээ гэж гурван хэсэгт хуваагддаг. Энэ чанарын үнэлгээ нь Европын холбоодын чанарын үнэлгээний стандарттай нийцэж явдаг байна. Дээд боловсролын чанарын баталгааны гол зорилго нь дараах зүйлийг хангахад чиглэгдэнэ гэж үздэг. Үүнд их сургуулийн нийгэмд эзлэх байр суурь буюу итгэл, оюутны тэмүүлэл, засгийн газрын болон ажил олгогчдын эрэлт хэрэгцээ, тухайн мэргэжлийн байгууллагын шаардлага зэргийг чанартай хангахад чиглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл дээд боловсролын чанарын баталгаажилт нь зорилгын нийлэмж юм. Тиймээс чанарын баталгаажилт нь зөв зохион байгуулалттай, системээр аливаа чанарыг хадгалах болон сайжруулахад чиглэгдсэн системтэй үйл ажиллагаа байдаг. Хөтөлбөрийн чанарын баталгаажилт нь дараах зүйлийг багтаана. Үүнд:

  • Хичээлийн бүтэц зохион байгуулалт, заах болон сургах зорилго, сургалтын материал, мэдээллийн технологи, оюутны сурах үйл ажиллагаа болон хүрэх үр дүн, хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг багтана.
  • Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь дараах хоёр төрлийн үндсэн стандартуудыг агуулдаг.
  • Дээд боловсролын босго чанарын стандартууд байдаг байна. Энд тухайн улсын боловсролын дээд байгууллагаас тогтоож өгсөн стандартууд ордог байна.
  • Магадлан итгэмжлэх байгуулагын оролцогч талуудыг сонгох нь хамгийн чухал үйл явц юм. Чанарын баталгаажуулалтын оролцогч талууд нь тухайлбал: багш, оюутан, төгсөгч, засгийн газрын төлөөлөл, боловсролын бодлогын төлөөлөл байх нь хамгийн зөв гэж тодорхойлсон байна.

Мэдээллийн технологи: ASIIN e.V. байгууллагын мэдээллийн сан

ASIIN e.V.ийн дотоод ажил, мэдээллийн санг хариуцсан ажилтан Мария Великопольская мэдээллийн баазын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

ASIIN e.V.магадлан итгэмжлэлийн үйл ажилллагаандаа програм хангамжийг хэрэглэдэг. Үүнд:

  • чанарын үзүүлэлтүүд, экспертүүдийн жагсаалт
  • эндээс үйл ажиллагааны процедурын өгөгдлийн сан, гишүүдийн ажлын ачаалал
  • магадлал итгэмжлэлийн комиссийн хурал, уулзалтад зориулсан гарын авлага, загварууд
  • комиссийн гишүүдийн шийдвэр
  • хийх шаардлагатай зүйлсийн жагсаалт
  • сургалтын хөтөлбөрүүдийн өгөгдлийн сан
  • онлайн магадлан итгэмжлэлийн үр дүн
  • магадлан итгэмжлүүлэх хүсэлт, гэрээ
  • их сургууль болон сургалтын хөтөлбөрийн тухай нарийвчилсан мэдээлэл
  • санхүүгийн мэдээлэл
  • процедурын хуваарь болон төлөв
  • хяналтын мэдээлэл (огноо, хугацаа, хянагчид) гэх мэт процедуртай холбоотой бүхий л мэдээлэл нэг дор байна.
    • Үйл явцын удирдлага хариуцсан ажилтан
    • Мэдээ, мэдээлэл статистик тоо баримт хариуцсан ажилтан
    • Төсөл хариуцсан ажилтан

Үйл ажиллагааны өгөгдлийн сан нь магадлангийн итгэмжлэлийн процедур болон түүнтэй хамааралтай өгөгдлүүдийг хадгална. Үүнд:

Өгөгдлийн санг хийхийн тулд тус байгууллага програм хангамжийн хувьд 10 гаруй жил тасралтгүй хөгжүүлэлт хийж байгаа. Энэхүү системийг мөн ASIIN-ий дотоод хяналт, удирдлагын хэрэгцээндстатистик мэдээ баримтыг нэг доор төвлөрүүлэн бизнесийн дүн шинжилгээндээ ашигладаг байна.

Сургалтын хоёр дахь өдөр Боннын их сургуулийн Монгол судлалын тэнхмийн үйл ажиллагаатай танилцав. Доктор, монгол судлаач Инес Штольпетэнхмийн үйл ажиллагаа, дотоод чанарын баталгаажуулалт, чанарын үнэлгээний талаар илтгэл тавьлаа. Боннын их сургуулийн Монгол судлалын тэнхмийн үйл ажиллагаатай танилцаж, монгол судлалаар суралцаж буй оюутнуудтай болон судлаачидтай санал бодлоо солилцлоо.

Сургалтын 3 дахь өдөр Франкфурт хотод үргэлжлэв. Франкфуртын хавсрага шинжлэх ухааны сургуулийн үйл ажиллагаатай танилцаж зарим лабораторийн тоног төхөөрөмжийг сонирхов. Тус сургуулийн дотоод чанарын алба нь 5 ажилтантай, мөн хөтөлбөр хариуцсан профессорууд, магадлан итгэмжлэлд орох үед нь нэмэлт 5 хүн нэмэгдэж 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Үүнд:

1.Чанар хариуцсан удирдах ажилтан

5.Шинэ санаа санаачлагыг хүлээн авч шилдэг шинэ санаачлагыг шалгаруулан урамшуулдаг.

Дотоод чанарын албаны хамгийн чухал анхаарах зүйл нь багш нарынхаа итгэлийг олох, харилцааны өндөр мэдрэмжтэй ажиллах, хянадаг, цагддаг алба бус харин ахиж дэвшихэд шаардлагатай мэдээллээр хангадаг чухал хэрэгцээтэй алба гэсэн уур амьсгалыг төрүүлэх нь чухал. Тус алба нь хөтөлбөрийн чанар дээражиллах гол үүрэгтэйгээс гадна захиргааны процессийг аль болох хялбар болгох мэдээлэл, удирдамжаар хангадаг байна.

ASIIN e.V–ий магадлан итгэмжлэлийн комиссын хурал

ASIIN e.V. ийн магадлан итгэмжлэлийн комиссын хурал нь улиралд нэг удаа жилд 4 удаа хуралддаг. Энэ удаагийн хурлаар нийт 120 хөтөлбөр авч хэлэлцсэн. Монголын төлөөлөгчид Австралийн Мельбурны их сургуулийн 6 хөтөлбөр дээр сууж хурлын үйл ажиллагаатай танилцлаа. Комиссын гишүүд нь саналаа нээлттэй өгдөг. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байвал хэлэлцүүлэг болон шийдвэр гаргалтад ордоггүй. Хурлын үйл ажиллагааг аль болохоор тэгш, тэнцвэртэй байдлыг хангахыг зорьж ажилладаг. Хурлаас магадлан итгэмжлүүлж буй сургууль, хөтөлбөрүүдэд зөвөлгөө эсвэл шаардлагыг хүргүүлдэг байна.

БМИҮЗ-ийн байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурыг хөгжүүлэх

БМИҮЗ-ийн ажлын албанаас боловсруулсан дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шаардлага, шалгуурын талаар ASIIN байгуулагын захирал Иринг Вассертай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулав.

Иринг Вассер ASIIN –ийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг Монголын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагатай харьцуулан дүгнээд Монголын шалгуур шаардлагыг хэтэрхий оролтод чиглэсэн, үр дүнд анхаараагүй байна. Шалгуур шаардлага бүрийг боловсруулахдаа үр дүнд чиглэсэн PDCA мөчлөгөөр баримжаалан хийх ёстой. Европын холбооноос гаргасан ESG-ийн шалгуур шаардлагатай сайтар танилцаж цаад философийг нь ойлгох нь Монголын талын шалгуур шаардлагыг сайжруулахад дөхөмтэй хэмээн дүгнэсэн юм.

Ажлын хэсэг байгууллагын магадлан итгэмжлэлийн 4, 6дугаашалгуур, шаардлага дээр нарийвчлан ярилцаж санал солилцсон бөгөөд цаашид хэрхэн шинэчилж өөрчлөх талаар хэлэлцээд ASIIN-ийн зүгээс өөрийн саналаа бүрэн тусгаад 2016 оны 12 сард эхний хувилбараа ирүүлж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага болон тайланг бичихэд, хяналт тавихад өгсөн саналууд

Давуу үнэлсэн талууд:

  • Шалгуур үзүүлэлт нь сайн нарийн гаргасан байна.
  • Шалгуур үзүүлэлт бүр дэх нотолгоо сайн зааж өгсөн байна.
  • Европын ESG стандартыг бүрэн хангасан байна.

Дутагдалтай цаашид анхаарах зүйлс:

  • Шалгуурыг харах хянах хүн нь /шинжээч / мэргэжлийн сайн мэргэшсэн хүн байх;
  • Нотолгоо бүр дээрх гол асуултыг гаргаж өгөх нь чухал байдаг.
  • Шалгуур бүрийн хүрэх үр дүнг илүү харах ёстой. Үр дүнг тодорхойлох асуултыг гаргаж үр дүнг илүү бодит байдлаар харах, хэмжигдэхүйц байдлаар хийх;
  • Тухайн шалгуур үзүүлэлтийн нотолгоо нь хамгийн чухал үзүүлэлт юм. Нотолгоо нь тоон өгөгдөл, график дүрслэл орсон тодорхой байх бгөөд нөхцөл байдлын болон swot шинжилгээ хийсэн байх;
  • Хөтөлбөрийн болон байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланд сул талыг маш сайн олж харах түүнийг цаашид сайжруулах талаар илүү оруулсан байх нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэгнэг нотолгоо болох;
  • Тайлангийн дүгнэлт хэсэг хамгийн гол хэсэг юм. Тайландаа стратегийн төлөвлөлтөндөө хүрэхийн тулд юуг хийсэн болон хийж чадаагүй сул талаа сайн дүгнэж бичсэн байх;
  • Шалгуураа сайн ойлгож бичих ба PDCA циклээр бичих нь чухал.
  • Өөрийн үнэлгээний тайланг бичихэд олон хүнийг оролцуулах хэрэгтэй.
  • Сургуулийн дотоод чанарын баталгаажуулалтын багийн үйл ажиллагааг сайн гаргаж өгөххэрэгтэй.

Онцгой анхаарах зүйл:

Магадлан итгэмжлэл-Чанарын баталгаажуулалтын гол зарчим

  • Магадлан итгэмжлэл нь улс төрөөс хамааралгүй байх юм бол үнэлгээ бодитой байдаг
  • Бүх хөтөлбөр заавал магадлан итгэмжлэгдсэн байх
  • Их сургуулийн хөгжлийн бодлоготой байх. Хөгжлийн нэг хэсэг нь чанарын баталгаажуулалт юм.
  • Сургалтын чанар багш, оюутантай нягт холбоотой. Багш оюутны академик холбоог дэмжих нь чухал.
  • Сурах, сургах чанар нь хэсэгчлэн хэмжигдэхүйц байх
  • Мэргэжлийн холбоодтой нягт хамтарч ажиллах
  • Ахмад профессоруудтай байнгын харилцаа холбоотой ойр ажиллах хэрэгтэй.
  • Зэрэг олгох хөтөлбөрийн хүрэх үр дүнд чиглэсэн ажиллагааг байнга зохион байгуулдаг байх

Сургалтын үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд:

  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, ASIIN байгууллагын хамтын ажиллагаа өргөжин тэлж “Ижилсэх түншлэл” хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ.
  • Тухайн сургалт аялалын үр дүнд оролцогч бүр өөр өөрийн сургууль, байгууллага дээр хийж хэрэгжүүлэх саналуудтай ирсэн. Үүнд:

БМИҮЗ- ийн түвшинд:

§Магадлан итгэмжлэлийн нэр томьёоны тайлбар толийг боловсруулж гаргах /аялалын явцад нэр томьёоны ойлголтын зөрүү их гарч байсан/

  • Дотоод мэдээллийн санг байгуулах, бүрдүүлэх, хөтлөх
  • Мэргэжлийн зөвлөл, магадлан итгэмжлэлийн дээд боловсролын комиссын үйл ажиллагааны журмыг боловсруулж батлах
  • 2016 оны 12 сард ирүүлэх дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурыг туршиж үзэх сургууль, хөтөлбөрүүдийг сонгож, бэлдүүлэх
  • Чанарын баталгаажуулалтын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх DAAD-ын сургалтанд БМИҮЗ-ийн ажилтнуудыг хамруулах
  • Дотоодчанарынбаталгаажуулалтыннэгжийнжишигжурмыгхолбогдох байгууллагууд батлангаргаж мөрдүүлэх нь чухал байна

Их дээд сургуулийн түвшинд:

§Дотоод чанарын баталгаажуулалтын нэгжийн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг тодорхой болгох

Зарим их, дээд сургуулиудын саналаас тусгавал:

АШУҮИС:

  • Өөрийн сургуулийн нөхцөлд тохируулан үр дүнд чиглэсэн ГШҮ-ийг /KPI/ боловсруулах
  • ГШҮ-ийн индикатор нь төгсөгчдийн ур чадвар, мэргэжлийн холбоодоос гаргасан мэргэжилтэнд тавигдах шаардлагад нийцсэн байх
  • Суралцагчдын ур чадвар
  • Төгсөгчдөөс /ялангуяа төгсөөд 2 жил болсон/ сэтгэл ханамжийн судалгаа хөтөлбөр тус бүрээр авах
  • Сургалтын арга зүйг үнэлэхэд - Суралцагч төвтэй сургалтыг илэрхийлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулах
  • Сургуулийн үйл ажиллагааны бүх үйл явцыг зураглал хэлбэрт оруулах
  • Одоо ямар байна
  • Сургууль ямар ур чадварыг өгч чадах вэ?
  • Ямар ур чадварыг өгч чадахгүй вэ? гэдгийг тодорхой гаргасан байх.

ХААИС:

Хөтөлбөрийн агуулга хөгжлийн чиглээр:

  • Хөтөлбөрийн тасралтгүй хөгжлийн стратеги төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх, хяналт, дүгнэлтийг тогтвортой явуулах;
  • Хөтөлбөр бүр санхүүгийн өөрийн эх үүсвэрийн тооцооллыг хийх, тогтвортой хөгжлийг тодорхойлох;
  • Элсэлтийн зөв бодлогыг боловсруулахад оролцогч талуудад мэргэжлийн хороодыг оролцуулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Хөтөлбөрийн хөдөлмөрийн зах зээлийн тандан судалгаа авах суурь судалгааны арга зүйг боловсруулах, хэрэгжүүлэх боломжийг судлах;
  • Хөтөлбөрт оролцогч талуудын үүрэг, үйл ажиллагааны механизмийг боловсронгуй болгох;

Байгууллагын болон хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын чиглэлээр:

  • Их сургуулийн дотоод болон гадаад чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааны механизмыг боловсронгуй болгох;
  • Мэргэжлийн хөтөлбөрийн хорооны зохицуулагчийн үүрэгт хөтөлбөрийн чанар баталгаажуулалт, хяналтыг хэрэгжүүлэх үндсэн үүргийг оруулах;
  • Хөтөлбөрийн өөрийн үнэлгээний үр дүнгийн асуулга бүхий өөрийн үнэлгээний тайлан бичих загвар боловсруулан хэрэгжүүлэх;

МУИС:

Өөрийн ASIIN e.V. байгууллагаар магадлан итгэмжлүүлэх гэж буй “Программ хангамж” хөтөлбөрийн хувьд шалгуур үзүүлэлт тус бүрээр хийх болон анхаарах асуудлуудаа нарийвчлан гаргасан байна. Жишээ нь: нэгдүгээр шалгуур.

Програм хангамжийн хөтөлбөрийн хувьд

  • Objectives matrix – ийг нарийн гаргах
  • Хөдөлмөрийн зах зээлд ямар хүн хэрэгтэй байгааг судлах
  • Ямар хүн бэлдэж байгаа мэдээллээ ил тод мэдээлдэг байх ёстой учир веб дээр тавих
  • Хичээлүүдийн уялдаа холбооноос сургалтын эцсийн чанарт нөлөөлж байгааг шинжилдэг байх
  • Элсэлтийн дүрэм журмаа нийтэд ойлгомжтой газар байрлуулж байх, тайланд оруулах
  • Элсэгчдэд заах агуулга биш эцсийн үр дүнг, өөрөөр хэлбэл бид ийм юм заадаг гэх биш, төгсөгч ийм юм хийх чадвартай болоод хаана ажиллаж болохыг жишээгээр батлан харуулах.
  • Практик хэрэглээг сайн орж, дадал болгох