Багш нарын баяраар шагнал хүлээн авлаа.

Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь баярын өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албанд шагналын хур буусан сайхан өдөр байлаа.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны "Үндэсний бичиг, соёл дэлгэрүүлэгч" тэмдгээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албаны дарга О. Янжмаа, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Г. Даваажаргал нар, Нийслэлийн боловсролын газрын шилдэг залуу тэмдгээр Магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн П.Оргилмаа, Ж.Мөнхбилэг, Ц.Цацрал, Н.Түмэнжаргал нар, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр П.Оргилмаа нар шагнууллаа.

Боловсролын салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, шагнал хүртсэн ажлын албаны дарга, мэргэжилтнүүддээ баяр хүргэж, амжилт хүсье.