БМИҮЗ-ийн шинжээч, мэргэжилтнүүд вебинарт хамрагдлаа.

Өнөөдөр /2020.12.02/ ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газраас “Дээд боловсрол ба инновац: Ази-Номхон далайн бүс нутагт тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нь” сэдэвт вебинарыг амжилттай зохион байгууллаа. Вебинарт нийт 280 гаруй оролцогч хамрагдсан ба Монгол Улсаас Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны захирал, мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн багш нар, нийт 130 орчим төлөөлөгч оролцлоо. БНХАУ-ын Цинхуа Их Сургууль, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их сургууль, Япон Улсын Токиогийн Их сургууль, Васедагийн Их сургуулийн төлөөллүүд өөрийн сургуулийн сайн туршлагыг танилцууллаа.

Вебинарын онцлох эшлэлүүдтэй танилцана уу.