БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЭРХМҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд шагнал гардууллаа. Боловсролын байгууллагад 36 жил ажилласан С.Норжмааг “Алтан гадас” одонгоор шагнав.Мөн ЮНЕСКО Монголын Үндэсний комиссын Нарийн бичгийн дарга С.Уянгад Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг гардуулан өглөө. Түүний хувьд ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Боловсролын бодлогын тойм шинжилгээний тайлан-2019, Боловсролын хяналт, шинжилгээний 2020 оны дэлхийн тайлангийн хураангуйг монгол хэлээр орчуулан боловсролын байгууллагад түгээсэн. Тэрбээр боловсролын байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, боловсролын чанарыг сайжруулахад мэдээллийн технологийг ашиглахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлд ажиллаж ихээхэн хувь нэмрээ оруулсан билээ.

via Боловсрол, шинжлэх ухааны яам