БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ БА СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар, БМИҮЗ-тэй хамтран зохион байгуулсан “Боловсролын магадлан итгэмжлэл ба сургалтын хөтөлбөр” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий болон дэд хороодын дарга, гишүүд, багш нар, арга зүйчид нийт 120 оролцогч хамрагдаж, Боловсролын магадлан итгэмжлэлийн орчин үеийн чиг хандлага, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, кредит систем, сорилын үнэлгээний чиглэлээр сургалт, хэлэлцүүлэгт оролцсон оролцогчид QR код бүхий цахим гэрчилгээ авлаа.