"Боловсролын магадлан итгэмжлэл" сэтгүүл №7, 2016 он

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе !

БМИҮЗ-өөс эрхлэн гаргадаг “Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүлийн 2016 оны сүүлийн дугаар Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн захиалгат тусгай дугаар болон та бүхний гар дээр ийнхүү хүрч байна.
Энэ удаагийн дугаарт “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хэрэгжилтийн үр дүн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатарын “Бид Ази Номхон далайн баруун бүсийн шилдэг 100 сургуулийн нэг болох зорилготой” сэдэвт ярилцлага, олон улсад болон дотоодод зохион байгуулагдсан хурал, семинарын тухай мэдээ, болон БМИҮЗ-ийн 2016 оны “ОНЦЛОХ 5 АЖИЛ“-ын талаарх мэдээллүүдийг унших боломжтой.

Мөн МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага”-ын талаар хийсэн мэдээллийг унших боломжтой. Сэтгүүлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, холбоо барихыг хүсвэл БМИҮЗ-ийн ажлын албаны 70109391 тоот дугаарын утас, accmon@mongolnet.mn гэсэн имэйл хаягаар холбогдоно уу.