Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд Боловсрол, Шинжлэх Ухааны сайд ажиллалаа.

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанд ажиллалаа. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэлийн хүрээнд хийгдэж буй сүүлийн үеийн ажлууд болон цаашид хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал солилцлоо.