Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэргэдэх Үндэсний Мэдээллийн Төвийн танхимын үйл ажиллагаатай танилцах уулзалт зохион байгууллаа.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэргэдэх Үндэсний Мэдээллийн Төвийн танхимын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг өнөөдөр буюу 2022 оны 6дугаар сарын 8-ны өглөө Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн зохион байгууллаа. Эхний уулзалтаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлагын газрын хамт олон, МУИС, СУИС, ДХИС, ХҮИС, АШУҮИС-ийн удирдлага, төлөөллүүд оролцсон бөгөөд Үндэсний Мэдээллийн Төвийн чиг үүрэг, ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Дараагийн уулзалтад төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулиудын төлөөллийг урих юм.