Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 15 жилийн ойг тохиолдуулан БШУЯ, БМИҮЗ, ADB (Азийн хөгжлийн банк)-ны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл хамтран эрдэмтэд, их дээд сургуулийн удирдлагууд, энэ салбарын судлаач, багш нарын дунд "МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ БА БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээ, баярын хуралд БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Баасанжав "Дээд боловсролын чанарын шинэчлэл", АХБ-ны зөвлөх Сузанна Караханян, Р.Бат-эрдэнэ "Олон улсын магадлан итгэмжлэлийн хөгжлийн хандлага", СЭЗДС-ийн дэд захирал Д.Гэрэлмаа "Олон улсын магадлан итгэмжлэл: USA, ACBSP", МУИС-ийн ЭЗС-ийн Сургалтын албаны дарга Ц.Болормаа "Олон улсын магадлан итгэмжлэлийн туршлага, сургамж: USA, ACBSP", ШУТИС-ийн ЭХИС-ийн сургуулийн тэргүүлэх профессор Б.Сэргэлэн "Инженерийн сургалтын хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэл: Germany, ASIIN", Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Ж.Юра "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон сургалтын хөтөлбөрийн чанарын хөгжлийн зарим асуудал", ШУТИС-ийн ҮТДС-ийн профессор Т.Амаржаргалан "Сургалтын хөтөлбөрийн чанарын хөгжил- CDIO", МУИС-ийн багш, дэд профессор Ж.Даваа "Сургалтын хөтөлбөрийн чанарын хөгжлийн асуудалд", БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг "Магадлан итгэмжлэлийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэх" зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тус хурал нь магадлан итгэмжлэлийн байгууллагын өнгөрсөн 15 жилийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, цаашид боловсролын чанарын баталгаажуулалтын чиглэл, магадлан итгэмжлэлийн байгууллагын чиг хандлагыг тогтооход чиглэгдсэн бөгөөд хурлын үеэр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн үе үеийн удирдлагууд, ажилтнуудад хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулж, хурлын төгсгөлд магадлан итгэмжлэгдсэн 38 хөтөлбөрт гэрчилгээ гардуулав.