Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс шинжээчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс шинжээчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.Ажлын албаны захирал Ж.Ариунболд “БМИҮЗ - Их, дээд сургуулиудын ажлыг уялдуудах нь” сэдвээр цаашид хийх ажлын чиглэл, бодлого, чанарын баталгаажуулалтын албаны бүтэц, чиг үүргийн талаар, мэргэжилтэн Н.Түмэнжаргал дэлхийн шилдэг их сургуулиудын чанарын дотоод баталгаажуулалтын олон улсын туршлага, шинжээч Б.Оюунцэцэг шинжээчийн анхаарах асуудлын талаар илтгэл танилцууллаа. Мөн БМИҮЗ-н зүгээс шинжээчдийг чадавхжуулах, шалгуур, шаардлагыг боловсронгуй болгох, БМИҮЗ-н цаашдын үйл ажиллагаанд анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалт, хэлэлцүүлэгт 115 шинжээч оролцлоо.