БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС 2017 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ 5 АЖИЛ

1. Чанарын дотоод баталгаажуулалт-1 Шинжээч оюутан

БМИҮЗ-ийн ажлын албанаас зохион явуулсан “Шинжээч оюутан” бэлтгэх сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ШУТИС-ийн Е нээлттэй сургуулийн 405 тоотод зохион байгууллаа. Сургалтад 20 их, дээд сургуулийн 45 оюутан хамрагдсан. Үүнээс эрэгтэй 11, эмэгтэй 34 оюутан байна. Дээд боловсролын сургалтын байгууллага болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг таниулж ойлгуулахын тулд суралцагчид чиглэсэн үйл ажиллагаа шалгуураар багийн ажлыг зохион байгуулан кейс дээр ажиллах, өртөөчилсөн илтгэх арга зүйг ашиглан зохион байгууллаа. Мөн ШУТИС-ийн Е нээлттэй сургуулийн лаборатори, техник тоног төхөөрөмжүүдтэй танилцах аялалыг зохион байгуулсан. Сургалтын явцад оюутнуудыг нэгдсэн фэйсбүүк группт нэгдүүлж,мэдээллийг дамжуулсан. Мөн аялалын явцад оюутнууд техник хэрэгслүүд дээр ажиллах, турших зэргээр идэвхитэй оролцлоо. Оюутнууд сургалтаас шинжээчийн үүрэг, хариуцлагыг ойлгож, ёс зүйн хэм хэмжээтэй танилцсан. ДБСБ, сургалтын хөтөлбөр, урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг судалж мэдсэний зэрэгцээ үнэлгээний аргачлалтай танилцаж, кейс дээр ажилласан. Орчин үеийн сургалтын орчин, е- сургалтын онцлогтой танилцаж, оюутан төвтэй суралцахуйн арга ажиллагааны талаар ойлголтоо нэмэгдүүлж чадсан. Сургалтаас гарсан зөвлөмжийг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газар, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, Их дээд сургуулийн удирдлагууд, сургалтад хамрагдсан оюутнууд, БМИҮЗ-ийн ажлын албанд хүргүүлэхээр боловсруулж танилцуулсан.


2. Чанарын дотоод баталгаажуулалт-2 Урьдчилсан Магадлан Итгэмжлэл

“Урьдчилсан магадлан итгэмжлэл” сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 01, 02- ны өдрүүдэд ШУТИС-ын Е-Нээлттэй сургуулийн Төв номын санд 3 удаа зохион байгууллаа. Сургалтад нийт 95 их дээд сургуулийн сургалтын албаны дарга, дотоод чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хөтөлбөрийн багийн ахлагч, гишүүдийн төлөөлөл нийт 200 хүн оролцов. Энэхүү сургалтаар Дээд боловсролын сургалтын байгууллага шинээр хөтөлбөр нээхдээ урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэх эрх зүйн үндэслэл болон хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг шалгуур шаардлагын дагуу хэрхэн бичих аргачлалыг танилцуулав. Ингэхдээ шинээр нээх хөтөлбөрт чанарын дотоод баталгаажуулалтыг хэрхэн төлөвлөх, удирдлагын мэдээллийн систем, орчин үеийн идэвхтэй сургалтын арга зүйг хэрхэн ашиглах талаар ойлголт, чиглэл өгч, оролцогчдын санал бодлыг хэлэлцүүлсэн үр дүнтэй сургалт боллоо. Сургалтын хэлэлцүүлгээс бодлогын шийдвэр гаргах түвшинд буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл” төсөлд, хэрэгжүүлэгч байгууллага болох Их дээд сургуулиудын удирдлагад тус тус хандан, зөвлөмжийн төсөл гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 11–ий өдрийн 215 тоот албан бичгээр Их дээд сургуулиудын удирдлагад Чанарын дотоод баталгаажуулалт-2 “Урьдчилсан магадлан итгэмжлэл” сургалтаас гарсан зөвлөмжийг хүргүүлэв.


3. Чанарын дотоод баталгаажуулалт-3 Их дээд сургуулийн захирлууд оролцсон сургалт 12 сарын 6-ны өдөр Корпорайт зочид буудлын “Улаанбаатар” хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтанд 75 их дээд сургуулийн ректор, захирал, дэд захирлууд, БСШУСЯ–ны Дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Амаржаргалан болон тус газрын мэргэжилтэнгүүд, Азийн хөгжлийн банкны нийгмийн секторын ахлах мэргэжилтэн Л.Итгэл, зочин лекторууд болон БМИҮЗ-ийн ажлын албаныхан нийт 100 хүн тус сургалтанд оролцсон.

Сургалтын үр дүнд:

  • Чанарын дотоод баталгаажуулалтаар дамжуулан чанарын соёлыг төлөвшүүлсэн олон улсын шилдэг туршлагаас суралцаж, өөрийн сургуулийн дотоод чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлж эхэлсэн.
  • Сургалтаар чанарын дотоод баталгаажуулалтын ач холбогдлыг удирдлагын төвшинд сайтар ойлгосны үр дүнд олон сургууль чанарын дотоод баталгаажуулалтын нэгжийн хүн хүчийг нэмэгдүүлэн, тусгай даалгавар өгч ажиллан, арга зүйн зөвлөгөө БМҮИЗ-ээс авч ажиллаж байна.
  • Чанарын дотоод баталгаажуулалтанд удирдлагын мэдээллийн системийг үр дүнтэй хэрэглэсэн дотоодын сайн туршлагаас суралцсан.
  • Олон улсад магадлан итгэмжлүүлэхэд чанарын дотоод баталгаажуулалтыг хэрхэн хангах туршлагаас суралцсан.

Цаашид БСШУЯ болон холбогдох газарт хүргэх сургалтаас гарсан зөвлөмжийг зохих газруудад хүргүүлэхдээ санал асуулгын үр дүнгээс тусгах шаардлагатай байна. Үүнд:

Дээд боловсролын сургалтын байгууллагуудад зөвлөмж

  • Чанарын дотоод баталгаажуулалтаар дамжуулан чанарын соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Чанарын дотоод баталгаажуулалт”-ын нэгжийг өөрийн сургуулийн онцлогт нийцүүлэн байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх;
  • Чанарын дотоод баталгаажуулалтын ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, үр дүнг дүгнэн тайлагнадаг байх;
  • Хөтөлбөрийн чанарын үнэлгээнд гол анхаарлаа хандуулах;
  • Чанарын дотоод баталгаажуулалтын нэгжид хөтөлбөрийн үнэлгээг хариуцаж ажиллах хөтөлбөрөөр мэргэшсэн мэргэжилтэнг ажиллуулах, мэргэжилтэнг сургалтанд хамруулах
  • Үнэлгээг хийх тогтсон циклийг боловсруулж, чанарын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх;
  • Үнэлгээний арга хэрэгслүүдийг сайтар туршиж төслөөр хэрэгжүүлэх
  • Удирдлагын мэдээллийн системийг чанарын дотоод баталгаажуулалтын гол хэрэглүүр болгон хөгжүүлж, нотолгоонд суурилсан удирдлагын шийдвэр гаргах соёлыг төлөвшүүлэх;
  • Чанарын соёлыг байгуулагын хүн бүрт ойлгуулж, оролцуулах.
  • Чанарын дотоод баталгаажуулалтын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн багийг төрийн болон төрийн бус байгууллагын хэлбэрээр бий болгох, дэмжлэг үзүүлэх
  • Үнэлгээний арга хэрэгслүүдийн шалгуур үзүүлэлтийг тогтоож өгөх
  • Дээд боловсролын шинэчлэлийн төслийн дэмжлэгтэйгээр үр дүнд суурилсан сургалтын модуль бий болгох


4. Чанарын дотоод баталгаажуулалт-4 Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын сангийн 406 тоот танхим “Чанарын дотоод баталгаажуулалт - Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад 10 мэргэжлийн зөвлөлийн 116 гишүүд хамрагдсан бөгөөд сургалтаар мэргэжлийн зөвлөлийн гишүүд магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага, хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалт, мэргэжлийн зөвлөлийн санхүүжилт, үйл ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, шинэ тутам байгуулагдаж буй зөвлөлүүд арга зүйн зөвлөгөө авав.


5. Чанарын дотоод баталгаажуулалт-5 Шинжээчдийг чадавхижуулах сургалт

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс Дээд боловсролын сургалтын байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцох Чанарын баталгаажуулалт-4 Шинжээчдийг чадавхижуулах сургалтыг ШУТИС-ийн Е- нээлттэй сургуультай хамтран 2017 оны 12 дугаар сарын 21-22-ны өдөр зохион байгууллаа. Шинжээчдийг 2 бүлэгт ангилсан бөгөөд эхний өдөр Шинжээчээр ажиллаж байсан туршлагатай, дараагийн өдөр шинэ шинжээчид нийт 12 их дээд сургуулийн төлөөлөл болон ажил олгогчдын төлөөлөл нийлсэн нийт 95 хүн оролцлоо.

Сургалтад ШУТИС-ийн Е-нээлттэй сургуулийн захирал Я.Наранцэцэг, СЭЗИС-ийн профессор Д.Гэрэлмаа, АШУҮИС-ийн профессор С.Наранчимэг, ШУТИС-ийн Е-нээлттэй сургуулийн ахлах мэргэжилтэн Д.Дулмаа нар урилгаар, БМИҮЗ-ийн ажлын албаны дарга О.Янжмаа болон Байгууллагын магадлан итгэмжлэлийн менежер Ж.Тунгалаг, Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн менежер Б.Мядагмаа, Судалгаа хөгжил, хамтын ажиллагааны менежер Г.Орхон болон магадлан итгэмжлэлийн зохицуулагчид оролцлоо. Сургалтад Дээд боловсролын чанарын баталгаажуулалт, удирдлага мэдээллийн систем, магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, шинжээчийн ажлын туршлага, ур чадвар, үүрэг хариуцлага, ёс зүй, үлгэр дуурайлал, орчин үеийн сургалтын орчин, арга зүйн талаар танилцуулж, идэвхитэй сургалтын аргаар зохион байгууллаа.

Мөн ШУТИС-ийн Е нээлттэй сургуулийн лаборатори, орчин үеийн техник тоног төхөөрөмжүүдтэй танилцан, туршиж үзэх, МУИС-ийн номын сантай танилцах аяллыг зохион байгуулсан.

Сургалтын өмнө “БМИҮЗ-ийн Шинжээч” фэйсбүүк группийг нээж, сургалтын материал илтгэлүүдийг байршуулан, сургалтанд оролцсон шинжээчдийг гишүүнээр элсүүлсэн. Энэхүү групп нь шинжээчидтэй хамтран ажиллах талбар болох юм. Сургалтын эцэст шинжээчиддээ БАТЛАМЖ гардуулсан.

Сургалтаас гарсан зөвлөмжийг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газар, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, БМИҮЗ-ийн Ажлын алба, Дээд боловсролын сургалтын байгууллагууд, Шинжээчдэд хүргүүлэхээр боловсруулж танилцуулсан.

Сургалтын үр дүнд: Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн магадлан шинжилгээний талаар цогц мэдлэг, чадвартай болж шинжээчээр ажиллахад бэлтгэгдсэн. Сургалтын үр дүнд шинжээчид дараах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн.

  • Магадлан итгэмжлэлийн талаар Боловсролын багц хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны журам, шинжээчийн үйл ажиллагааны удирдамжийн талаар мэдлэгээ дээшлүүлэв.
  • Магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын үзүүлэлтүүдийг Удирдлагын мэдээллийн системд тусгаж, түүнийг шинжээчийн үнэлгээ хийхэд хэрхэн ашиглах талаар суралцав.
  • Дотоод чанарын баталгаажуулалтын олон улсын сайн туршлагаас суралцав.
  • Олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээчээр бэлтгэгдэх боломжийн талаар туршлагаас суралцав.
  • Шинжээчийн багийн үүрэг, хариуцлагын талаар мэдлэгтэй болж, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллахад суралцав.
  • Шинжээчийн олон ур чадваруудаас харилцаа хандлага ба бусдад нөлөөлөх чадварын мөн чанарыг туршин суралцав.
  • Үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ хийх арга зүйд суралцав.
  • Кредит систем- Сургалтын чанарын баталгаажуулалтыг хэрхэн хангах талаар ойлголттой болж шинжээчийн үнэлгээ хийхэд ашиглах талаар суралцав.
  • Удирдлагын мэдээллийн системийн хэрэглээ сэдвийн хүрээнд ШУТИС-ийн Е нээлттэй сургуулийн багтай хамтарч - Орчин үеийн сургалтын орчин, Е-нээлттэй сургуулийн үйл ажиллагаатай танилцав.
  • Орчин үеийн номын сангийн үзүүлэлтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа \ МУИС-ын сайн туршлагаас суралцав.
  • Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын дагуу кейс дээр ажиллан, шинжээчийн ур чадварыг нэмэгдүүлэв.

Сургалтын хэлбэр: Семинар, хэлэлцүүлэг, туршлага солилцох, кейс дасгал, өртөөчилсөн сургалт байлаа.