Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, Үндэсний блокчэйний Корэкс ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс магадлан итгэмжлэлийн бүх төрлийн гэрчилгээ /байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ/ болон шинжээчийн гэрчилгээг блокчэйнд оруулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Ингэснээр иргэд, олон нийт магадлан итгэмжлэлийн гэрчилгээг нээлттэй блокчэйн системээс хүссэн үедээ харах боломжтой болох юм.



