“Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”, “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал, доктор О.Янжмаа, “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээний хүрээнд талууд “Монгол улсын боловсролын тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг гүйцэтгэх юм. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл тус судалгааны ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд Ажлын албаны ахлах мэргэжилтэн Э.Саруул, мэргэжилтэн Г.Даваажаргал нар судлаачаар оролцож байна.