БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН, СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ОЛОН УЛСЫН СУДАЛГААГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ) Вьетнам, Тайвань, Тайланд, Японы боловсролын чанарын баталгаажуулалтын байгууллагуудтай хамтран Монгол Улсын их, дээд сургуулиудын оюутнуудын суралцахуйн үр дүн, сэтгэл ханамжийн судалгааг 2023 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд зохион байгуулж, судалгааны үр дүнг 2023 оны 12 дугаар сард танилцуулна. Тус судалгаанд одоогийн байдлаар Вьетнамын 15,695, Тайванийн 43,683, Тайландын 4,569, Японы 2,011 оюутан хамрагдаад байна.