БОЛОВСРОЛЫН ХУУЛИУДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Засгийн Газраас Улсын Их Хуралд

- Боловсролын ерөнхий хуулийн төсөл

- Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл

- Дээд боловсролын тухай хуулийн төсөл

- Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хаврын чуулганаар гишүүд дэмжсэн юм. Мөн ингэхдээ

- Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төсөл

- Мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийг хамтатган хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамж гаргаж 7 ажлын хэсгийг байгуулсан юм. Мөн дэд ажлын хэсэгт мэргэжилтнүүдийг багтаасан. Ажлын хэсгийн гишүүд чуулган завсарласнаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хуулийн төсөлтэй нарийвчлан танилцсан бол

- 9 сард аймаг дүүргүүдэд

- 10 сард УИХ-ын түвшинд шат шатны хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний хэлэлцүүлэг өнөөдөр багшийн хөгжлийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт ажлын хэсгийнхнээс гаднашат шатны боловсролын байгууллагын багш нарын төлөөлөл оролцов. Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулах, үнэлгээний аргачлалыг тогтвортой, оновчтой болгох, сурагч, багш бүрт тэгш боломж олгох, цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх, боловсролын чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох гээд олон чухал шийдлийг энэ хуульд тусгасан болохыг салбарын сайд онцоллоо. Цогц чадамжтай, насан туршдаа суралцах боломжтой, олон улсын чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлтгэх суурь хөрс нь боловсролын хуулийн өөрчлөлт болно гэж ажлын хэсгийн гишүүд харж байна.