Боловсролын өөрчлөлт багшаас эхлэлтэй.

ЮНЕСКО-оос жил бүрийн 10 дугаар  сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр  болгон 1994 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдөр багш нар боловсролыг хэрхэн өөрчилж байгааг алдаршуулахын зэрэгцээ мэргэжлээрээ дэлхийн хэмжээнд өрсөлдөж, өөрсдийн авьяас чадвар, эзэмшсэн мэргэжлээ бүрэн дүүрэн ашиглахад нь дэмжих өдөр юм.

Багш нар бол мэдлэг бүтээгч, бодлогын түнш гэдгийг хүлээн зөвшөөрөхийг ЮНЕСКО-ийн зүгээс  дэлхийн улс орнуудад уриалж байна.