БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН БАГАНУУР, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН БАГШ НАРТАЙ УУЛЗЛАА.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН БАГАНУУР, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН БАГШ НАРТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫНХАА ҮЕЭР ҮНДСЭН ГУРВАН СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОНЦЛОГ:- Багш нар болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. - Танхимын ба танхимын бус сургалт хосоlсон хэлбэрээр үргэлжилнэ. Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг. - Хоцрогдол арилгах цогц төлөвлөгөө хэрэгжинэ. Энэ төлөвлөгөө эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван үе шаттай. - Энэ хичээлийн жилд 150 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллана. 4 хүүхэд тутмын 1 нь ганцаарддаг, 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах шаардлагатай гэсэн судалгаа бий. - Үдийн хоол хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Сурагчдын 70 орчим хувь нь өглөө сургуульдаа цайгаа уулгүй ирдэг. - Орон нутгийн боловсролын байгууллагуудын нүхэн жорлонг шинэчилж орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно.- Энэ хичээлийн жилээс Улаанбаатар хотын зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана.

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - Удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлж, шатлан дэвших боломжийг бүрдүүлнэ. Улстөрөөс хараат байдлыг хална. - Боловсролын тэгш бус байдлыг арилгана. Хот хөдөө, хувийн төрийн гээд ялгаатай байдал шат бүрд бий. - Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулна. Бид энэ хичээлийн жилээс гарааны оношилгоо хийнэ. - Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг ажлын ачаалал, нийгмийн хамгаалалтай нь уялдуулан шинэ шатанд гаргана. - Цахим шилжилтийг идэвхжүүлж, хосолмол сургалт явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Монголын анхны цахим сургуулийг байгуулж байна. - Багш нарыг бэлдэх, ажлын байран дээрээ суралцах, хөгжих боломжийг бүрдүүлнэ.- Өнгөрсөн хугацаанд боловсролын байгууллагын хүртээмжийг сайжруулах чиглэлд ажилласаар ирсэн бол одоо чанарт онцгой анхаарна. - Боловсролын байгууллагыг хагас бие даасан санхүүгийн тогтолцоонд шилжүүлнэ. - Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг өөрчилнө.- Сургуулийн бүтэц, байршил хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтооно.- Сургалтын чанарт суурилсан багшийн цалин урамшууллыг олгоно.

АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ- Багануур дүүрэгт шинээр байгуулагдсан насан туршийн боловсролын жишиг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийнэ - Сургуулийн орчны интернэтийн хурдыг 3 дахин нэмнэ. Багш нарыг компьютержуулах ажлыг үе шаттай шийднэ - Багануур дүүргийн 3 дугаар хорооны сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгыг дуусгана. - Голомт цогцолборын өргөтгөлийн барилгыг дуусгана- Налайх дүүрэгт царцсан цэцэрлэгийн барилгыг дуусгана- Багахангай дүүргийн дотуур байр, сургуулийн барилгын асуудлаар судална.