Бүсийн хурал зохион байгуулах ажлын хэсгийн уулзалт боллоо.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ) нь хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Бизнесийн Cургууль болон Сургалтын Хөтөлбөрийн Магадлан Итгэмжлэлийн Зөвлөл (Accreditation Council for Business Schools and Programs /ACBSP/) байгууллагаас жил бүр зохион байгуулдаг 8 дугаар бүсийн олон улсын хурлыг 2022 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран зохион байгуулах юм.

Энэ хүрээнд ACBSP байгууллагын Монгол Улс дахь гишүүн их, дээд сургуулиудын төлөөлөлтэй 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагт Санхүү, Эдийн Засгийн Их Сургуульд бүсийн хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтад оролцогчдод Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал доктор О.Янжмаа тус байгууллагын талаар болон бүсийн хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо.