Холбоо барих

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1 тоот тогтоолоор БМИҮЗ-ийн дүрэм, журам шинэчлэгдэн батлагдаж, БМИҮЗ-ийн дүрмийн долоодугаарт зааснаар БМИҮЗ нь байгууллага болон хувь хүний гэсэн 2 төрлийн гишүүнчлэлтэй болсон.

Гишүүнчлэлтэй холбоотой хууль дүрэм

БМИҮЗ-ийн дүрэм, боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам /БМИҮЗ-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 01 тоот тогтоол/


БМИҮЗ-ийн гишүүнчлэл /БМИҮЗ-ийн удирдах зөлөлийн дарга Л.Гантөмөрийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот "Гишүүнчлэлийн хураамж тогтоох тухай" тушаал/


ГИШҮҮНЧЛЭЛ

7.1.Үндэсний зөвлөлийн гишүүнчлэл нь байгууллага болон хувь хүний гэсэн 2 төрөлтэй байна. Гишүүн байгууллага нь хүндэт гишүүн, дэмжигч гишүүн, үндсэн гишүүн, дэд гишүүн, ажиглагч гишүүн гэсэн 5 хэлбэртэй, гишүүн хувь хүн нь зөвлөх гишүүн, шинжээч гишүүн, нэр дэвшигч гишүүн гэсэн 3 хэлбэртэй байна. Үүнд:

7.1.1. Гишүүн байгууллага

а/.Хүндэт гишүүн: Үндэсний зөвлөлийн бүртгэлд бүртгэгдсэн гадаадын болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага хүндэт гишүүнээр элсэнэ.

б/.Дэмжигч гишүүн: Үндэсний зөвлөл нь эрхэм зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахад тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг төр, хувийн хэвшил, төрийн бус, олон нийтийн байгууллага нь дэмжигч гишүүнээр элсэнэ.

в/.Үндсэн гишүүн: Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн сургууль нь үндсэн гишүүнээр шууд бүртгэгдэнэ.

г/.Дэд гишүүн: Үндэсний зөвлөлд магадлан итгэмжлүүлэх хүсэлт тавьж, магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн сургууль нь дэд гишүүнээр элсэнэ.

д/.Ажиглагч гишүүн: Үндэсний зөвлөлд магадлан итгэмжүүлэх хүсэлт тавихаар бэлтгэж буй сургууль ажиглагч гишүүнээр элсэнэ.

7.1.2. Гишүүн хувь хүн

а/.Зөвлөх гишүүн: Монгол улсын боловсролын салбарын бодлого тодорхойлогч, Үндэсний зөвлөлийн бүтцийн нэгжүүдийн удирдлага, гишүүд, ажилтнууд нь зөвлөх гишүүнээр шууд бүртгэгдэнэ.

б/.Шинжээч гишүүн: Үндэсний зөвлөлөөс эрх олгогдсон шинжээч нь шинжээч гишүүнээр шууд бүртгэгдэнэ.

в/.Нэр дэвшигч гишүүн: Дотоод, гадаадын судлаач, сургуулийн удирдах ажилтан, багш, оюутан, төгсөгч, ажил олгогч, мэргэжилтэн зэрэг боловсролын чанарын баталгаажууллын чиглэлээр хамтран ажиллах хувь хүн нь нэр дэвшигч гишүүнээр элсэнэ.


Та БМИҮЗ-ийн гишүүн байгууллагын анкетийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөнө үү.


Дээрх өргөдлийн маягтыг бөглөж өгөх эсвэл татаж аваад үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн БМИҮЗ-ийн accmon@mongolnet.mn хаяг руу и-мэйлээр илгээнэ үү.