Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1 тоот тогтоолоор БМИҮЗ-ийн дүрэм, журам шинэчлэгдэн батлагдаж, БМИҮЗ-ийн дүрмийн долоодугаарт зааснаар БМИҮЗ нь байгууллага болон хувь хүний гэсэн 2 төрлийн гишүүнчлэлтэй болсон.
Гишүүнчлэлтэй холбоотой хууль дүрэм

БМИҮЗ-ийн дүрэм, боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааныжурам /БМИҮЗ-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 01 тоот тогтоол/

БМИҮЗ-ийн гишүүнчлэл /БМИҮЗ-ийн удирдах зөлөлийн дарга Л.Гантөмөрийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот "Гишүүнчлэлийн хураамж тогтоох тухай" тушаал/
ГИШҮҮНЧЛЭЛ
7.1.Үндэсний зөвлөлийн гишүүнчлэл нь байгууллага болон хувь хүний гэсэн 2 төрөлтэй байна. Гишүүн байгууллага нь хүндэт гишүүн, дэмжигч гишүүн, үндсэн гишүүн, дэд гишүүн, ажиглагч гишүүн гэсэн 5 хэлбэртэй, гишүүн хувь хүн нь зөвлөх гишүүн, шинжээч гишүүн, нэр дэвшигч гишүүн гэсэн 3 хэлбэртэй байна. Үүнд:
7.1.1. Гишүүн байгууллага
а/.Хүндэт гишүүн: Үндэсний зөвлөлийн бүртгэлд бүртгэгдсэн гадаадын болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага хүндэт гишүүнээр элсэнэ.
б/.Дэмжигч гишүүн: Үндэсний зөвлөл нь эрхэм зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахад тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг төр, хувийн хэвшил, төрийн бус, олон нийтийн байгууллага нь дэмжигч гишүүнээр элсэнэ.
в/.Үндсэн гишүүн: Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн сургууль нь үндсэн гишүүнээр шууд бүртгэгдэнэ.
г/.Дэд гишүүн: Үндэсний зөвлөлд магадлан итгэмжлүүлэх хүсэлт тавьж, магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн сургууль нь дэд гишүүнээр элсэнэ.
д/.Ажиглагч гишүүн: Үндэсний зөвлөлд магадлан итгэмжүүлэх хүсэлт тавихаар бэлтгэж буй сургууль ажиглагч гишүүнээр элсэнэ.
7.1.2. Гишүүн хувь хүн
а/.Зөвлөх гишүүн: Монгол улсын боловсролын салбарын бодлого тодорхойлогч, Үндэсний зөвлөлийн бүтцийн нэгжүүдийн удирдлага, гишүүд, ажилтнууд нь зөвлөх гишүүнээр шууд бүртгэгдэнэ.
б/.Шинжээч гишүүн: Үндэсний зөвлөлөөс эрх олгогдсон шинжээч нь шинжээч гишүүнээр шууд бүртгэгдэнэ.
в/.Нэр дэвшигч гишүүн: Дотоод, гадаадын судлаач, сургуулийн удирдах ажилтан, багш, оюутан, төгсөгч, ажил олгогч, мэргэжилтэн зэрэг боловсролын чанарын баталгаажууллын чиглэлээр хамтран ажиллах хувь хүн нь нэр дэвшигч гишүүнээр элсэнэ.
Та БМИҮЗ-ийн гишүүн байгууллагын анкетийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөнө үү.

Гишүүн хувь хүний анкет татах

Гишүүн байгууллагын анкет татах

Дээрх өргөдлийн маягтыг бөглөж өгөх эсвэл татаж аваад үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн БМИҮЗ-ийн info@accmon.mn хаяг руу и-мэйлээр илгээнэ үү.
