Дээд боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази-Номхон далайн бүс нутгийн конвенц, Олон улсын туршлага, Монголд хэрэгжүүлэх

Дээд боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази-Номхон далайн бүс нутгийн конвенц, Итали, Австрали улсын Үндэсний мэдээллийн төв, Монголын Үндэсний мэдээллийн төвийн үйл ажиллагааг танилцуулах, мөн олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх судалгаа, үнэлгээ хийх, баталгаажуулалт хэрхэн хийх талаар дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, сургалтын албаны менежерүүдийг чадавхжуулах сургалтын Европын холбооны санхүүжилттэй Reco Asia төслийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.