Макаогийн Политехникийн Институт /MPI/ болон Ази-Номхон Далайн Чанарын Сүлжээ /APQN/ байгууллага хамтран 13 дахь удаагийн Дээд Боловсролын Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурлыг "Цар тахлын дараах үеийн боловсролын инновац болон багшлахуйн чанарын баталгаажуулалт" сэдвийн дор 2021 оны 11-р сарын 22-23-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны захирал О.Янжмаа (PhD), Судалгаа хөгжил, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батдулам (PhD), шинжээч Б.Оюунчимэг, Б.Соёлмаа нар “Self-assessment of higher education institutional blended learning practice in Mongolia” сэдэвт судалгааны илтгэл хэлэлцүүллээ.