Дээд боловсролын сургалтын байгууллагуудын захирал, сургалтын албаны дарга нартай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

БМИҮЗ-ийн Ажлын албанаас Дээд боловсролын сургалтын байгууллагуудын захирал, сургалтын албаны дарга нартай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ажлын албаны захирал Ж.Ариунболд “БМИҮЗ - Их, дээд сургуулиудын ажлыг уялдуудах нь” сэдвээр цаашид хийх ажлын чиглэл, бодлого, чанарын баталгаажуулалтын албаны бүтэц, чиг үүргийн талаар танилцуулж, мэргэжилтэн Н.Түмэнжаргал дэлхийн шилдэг их сургуулиудын чанарын дотоод баталгаажуулалтын олон улсын туршлагыг танилцуулав.Уулзалтад нийт 58 дээд боловсролын сургалтын байгууллагын 91 хүн оролцож, саналаа хэлж идэвхтэй оролцлоо.Уулзалт, хэлэлцүүлгээс их, дээд сургуулиудад Чанарын баталгаажуулалтын алба, нэгж байгуулахыг зөвлөмжилж, оролцогчдын саналыг нэгтгэн, цаашид хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэв.