БМИҮЗ-ийн Ажлын албанаас Дээд боловсролын сургалтын байгууллагуудын чанарын албаны дарга, мэргэжилтнүүдэд сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ажлын албаны захирал Ж.Ариунболд “БМИҮЗ - Их, дээд сургуулиудын ажлыг уялдуудах нь” сэдвээр цаашид хийх ажлын чиглэл, бодлого, чанарын баталгаажуулалтын албаны бүтэц, чиг үүргийн талаар танилцуулж, мэргэжилтэн Н.Түмэнжаргал дэлхийн шилдэг их сургуулиудын чанарын дотоод баталгаажуулалтын олон улсын туршлагыг танилцууллаа. Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs-ийн Чанарын баталгаажуулалтын төвийн эрхлэгч Д.Мөнхжаргал “ДХИС-д чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн туршлага”, ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ-ийн захиргаа, хяналт үнэлгээний албаны дарга, доктор А.Буянжаргал “Отгонтэнгэр их сургуулийн чанарын дотоод баталгаажуулалт”-ын туршлагаасаа хуваалцлаа. Сургалт хэлэлцүүлэгт нийт 56 дээд боловсролын сургалтын байгууллагын 93 хүн оролцож, саналаа хэлж идэвхтэй оролцлоо.Уулзалт, хэлэлцүүлгээс их, дээд сургуулиудад Чанарын баталгаажуулалтын алба, нэгж байгуулахыг зөвлөмжилж, чанарын алба нэгжийн үйл ажиллагааг тогтмолжуулахад оролцогчид санал нэгдлээ.




