Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ/INQAAHE/

1991 онд 8-хан гишүүнтэй байгуулагдсан ба манай орны Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл /БМИҮЗ/ нь энэ сүлжээнд 1999 онд жинхэнэ гишүүнээр элссэн. INQAAHE нь дэлхий нийтийн улс орны дээд боловсролын чанарын үнэлгээ ба чанарыг дээшлүүлэх онол, практикийн хөгжлийн талаар мэдээлэл цуглуулах, солилцох ба түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд Дээд боловсрол ихээхэн өөрчлөгдөж, мэргэжилтэн бэлтгэх үйл явцыг илүүд чухалчилан үзэж зайн сургалт, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд олноор нээгдэх болсон. Энэ нь магадлан итгэмжлэх үйл ажиллагааг улам идэвхитэй, чанартай хийж, өөр өөр нийгэм, улс орнуудад өөр өөр арга барилаар сургалт явуулж байгаа энэ олон сургуулиудыг нэгдсэн стандартад оруулж, чанарыг нэг түвшинд тогтоох үйл ажиллагааных нь эхлэл болж өгсөн. Мэдээллийг сүлжээний вэб хуудас, хагас жил тутам хэвлэгдэн гардаг “QA” мэдээллийн сонин, жилд 3 удаа хэвлэгдэн түгээгддэг “Дээд боловсролын чанар’ сэтгүүл, гишүүн орнуудын тухай мэдээллийн сангаар дамжуулан түгээдэг. Жил бүр Сүлжээний олон улсын бага хурал зохион байгуулах замаар мэдээлэл харилцан солилцож үлй ажиллагааны чиглэлээ тогтоодог.

  • Дээд боловсролын чанарыг сайжруулах тэргүүн туршлагыг сурталчлах 
  • Дээд боловсролын чанарын удирдлагын талаархи шинжилгээ судалгааны ажлыг дэмжин, үр ашгийг нь дээшлүүлэх 
  • Шинээр байгуулагдаж байгаа чанарын баталгаажуулалтын агентлагуудыг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах 
  • Магадлан итгэмжлэлийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог эрчимжүүлэх 
  • Гишүүн орнуудад үндэстэн дамнасан сургалтын байгууллагуудын чанарыг тодорхойлоход туслах 
  • Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ажил, мэргэжлийн талаарх мэдээллийг түгээх 
  • Гишүүн орнуудын дотоод, гадаадын сургалтын байгууллага хоорондын оюутны шилжилт, хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор кредит шилжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, ашиглах 
  • Магадлан итгэмжлэлийн баталгаагүй үйл ажиллагаа болон байгууллагуудын тухай мэдээллийг гишүүн орнуудад хүргэж сэрэмжлүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг гишүүн орнуудаа хамран зохион байгуулдаг.

INQAAHE-ийн гишүүн орнууд : Албани, Аргентин, Австрали, Австри, Бахамас, Барбадос, Бельги, Боствана, Канад, Чили, Хятад, Колумб, Коста Рика, Хорват, Кипр, Чех, Дани, Египет, Эстон, Этиоп, Фижи, Финланд, Франц, Герман, Гана, Кашемир, Иордан, Унгар, Исланд, Энэтхэг, Индонези, Ирланд, Израиль, Итали, Ямайка, Япон, Иордан, Казахстан, Кени, Саудын Араб, Күвэйт, Киргиз, Латви, Литва, Малайз, Мавритани, Мексик, Монгол, Шинэ Зеланд, Нигер, Норвег, Оман, Пакистан, Палестин, Перу, Филиппин, Польш, Португал, Намиби, Румын, Орос, Серби, Сингапур, Словак, Ємнөд Африк, Испани, Шри Ланка, Швед, Швейцарь, Тайланд, Нидерланд, Тринидад ба Тобаго, Арабын Эмират, Их Британи, Америк, Вьетнам Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээний ерөнхийлөгч, Австралийн их сургуулиудын чанарын агентлагийн гүйцэтгэх захирал доктор Дэвид Вүдхаус 

Цахим хуудас : (http://www.inqaahe.org/ )