Холбоо барих

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ

Зорилго
Монгол улсын их, дээд сургууль төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болоход нь ахиц гаргахад оршино.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
- Эрх зүйн орчныг шинэчилж, дээд боловсролд ил тод, хариуцлага тайлагналын тогтолцоо бүхий байгууллагын бие даасан төлөвшлийг хангах хамтын засаглалын зарчмыг нэвтрүүлнэ.
- Дээд боловсролын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох олон талт хөгжлийн шинэ санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийн тогтолцоог нэвтрүүлнэ.
- Их, дээд сургуулиудын багш, ажилтнуудыг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна.
- Байгалийн ухаан, инженер, технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн хөтөлбөрийг олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Сургалтын цөм хөтөлбөрийн үндсэн стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан болон гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүдийг дэмжинэ.
- Их, дээд сургуулиудын судалгааны чадавхыг сайжруулна.
- Их, дээд сургуулиудад цахим сургалт, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломж бүрдүүлнэ.
Үр дүн

• Дээд боловсролын чанар, нийцэл сайжирна.
• Дээд боловсролын засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөж нэмэгдэнэ.
• Дээд боловсролын тэгш, хүртээмжтэй байдал дээшилнэ.

Хэрэгжүүлэх хугацаа
2012 - 2016, 2016- 2018 он хүртэл

Хэрэгжүүлэгч байгууллага
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Санхүүжилт
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болох 20 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 2.22 сая ам.доллароор санхүүжиж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгж:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо
Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж 29
Сан бизнесс төв, 6 дугаар давхар
Утас/Факс: (976) 70007263
Имэйл: herp@mecs.gov.mn
http://www.adb.org/projects/43007-023/documents

“Дээд боловсролын шинэчэлийн төсөл”-ийн Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар, нийцэл" бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд "Магадлан итгэмжлэлийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх" үйл ажиллагааны хүрээнд "Чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх, Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ /INQAAHE/-ний дэд ерөнхийлөгч Сузанна Караханян, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөх Р.Бат-Эрдэнэ нарыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн зөвлөхөөр 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл ажиллуулсан билээ. Олон улсын зөвлөх Сузанна Караханян болон үндэсний зөвлөх Р.Бат-Эрдэнэ нарын БМИҮЗ-д өгсөн зөвлөмж, санал, тайлан дээр үндэслэн "Ижилсэх түншлэл хөтөлбөр буюу TWINNING PROJECT"-ийг эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн. БСШУ-ны сайдын 2016 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/38 дугаар тушаалаар томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо ASIIN e.V. байгууллага дээр ажиллаж, Ижилсэх түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцсэн.

БСШУЯ, БМИҮЗ, ASIIN e.V. хамтарсан уулзалт, ярилцлага

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас БМИҮЗ болон ASIIN e.V. байгууллага хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Ижилсэх түншлэл хөтөлбөрийн ажлын даалгавар, үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэж батлах хамтарсан уулзалтыг Берлин хотын Стэйгенбэргэр зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулав. Хамтарсан уулзалт ярилцлагад БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Гульфира, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Ч.Баярмаа, БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Х.Батсайхан, ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг, мэргэжилтэн Ц.Батбаяр, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн, Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургууль төслийн ахлах зөвлөх Ч. Шинэбаяр, ASIIN e.V. байгууллагын гүйцэтгэх захирал Иринг Вассэр, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Жана Мохрэн нар оролцов.

БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Х.Батсайхан Ижилсэх түншлэл хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтүүдийг танилцуулж, үндэслэлээ тайлбарлав. Үүнд:

  • АХБ-ны ДБШТ-ийн хэрэгжиж дуусах хугацааг харгалзан Ижилсэх түншлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөсөн хугацаа 3 жил байсныг 2 жил болгож өөрчлөх
  • АХБ-ны ДБШТ-ийн төсөвт санхүүжилтэнд багтаан ASIIN e.V. байгууллагаас санал болгож буй үнийн дүнг бууруулах

ASIIN e.V. байгууллагын гүйцэтгэх захирал Иринг Вассэр эдгээр саналыг хүлээж авах боломжтой мөн БМИҮЗ болон хөтөлбөрийн багийн төлөөллүүд Герман улсад айлчилж, туршлага судлах сургалтанд хамрагдах арга хэмжээг 1-2 удаа зохион байгуулах нь чухал гэж үзэн уг арга хэмжээг сайтар бэлтгэж зохион байгуулахаар бэлтгэж байгаагаа илэрхийлж, хасахгүй байх саналтай байлаа. Ингээд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодорхой өөрчлөлтүүдийг тусган 10 хоногийн дотор эцсийн хувилбарыг хоёр тал хамтран гаргахаар шийдвэрлэв.

Ижижлсэх түншлэл хөтөлбөрийг энэ оны 6 сард төлөвлөсөн хугацаанд эхлүүлэн, төлөвлөсөн хугацаанд дуусгах нь чухал болохыг оролцогчид санал нэгтэй дэмжиж, БСШУСЯ, АХБ-ны Дээд боловсролын шинэчлэл төслийн нэгжид уламжлан зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр тогтов.

Мөн Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд олон улсад магадлан итгэмжлүүлэх инженер технологи, байгалийн ухааны хөтөлбөрүүдийн багийг төлөөлөн МУИС-ийн 6, ШУТИС-ийн 3, АШУҮИС-ийн 2, ГМТИС-аас 3, нийт 14 профессор багш нар ASIIN e.V. олон улсын хуралд оролцож, Берлиний Техникийн их сургуульд айлчилж, магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, дотоод чанарын баталгааны талаар мэдээлэл солилцож, туршлага судлахад хамтран идэвхтэй оролцлоо.