"Европын холбооны санхүүжилт бүхий Монголын дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх Erasmus+ төслүүдийн танилцуулга 2021" вебинар амжилттай зохион байгуулагдлаа.

"Европын холбооны санхүүжилт бүхий Монголын дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх Erasmus+ төслүүдийн танилцуулга 2021" вебинар амжилттай зохион байгуулагдлаа. Уг вебинар Монгол улсад 2021 оноос хэрэгжиж эхэлж буй Европын холбооны санхүүжилт бүхий дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх Эрасмус+ төслүүдийг танилцуулж, үр өгөөжтэй хэрэгжүүлэх арга туршлага хуваалцах, улмаар бүх оролцогч талууд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилго, чиглэлтэй байснаараа онцлог боллоо. Вебинарт Европын холбооны элчин сайд Traian Hristea, Европын холбооны төв албаны зөвлөх Giordana Bruno, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр нар нээлтийн үг хэлж, энэхүү үйл ажиллагааг цагаа олсон өндөр ач холбогдолтойг онцоллоо. 2021 онд шинээр хэрэгжүүлэн эхэлж буй CBHE Erasmus+  есөн төсөл танилцуулга хийлээ. Вебинарыг "HEREs in Mongolia" буюу Боловсролын шинэчлэлийн шинжээчдийн баг зохион байгууллаа.