Зорилго, хүрээ

Боловсролын чанарын баталгаажуулалт, менежмент, хөгжилтэй холбоотой эмпирик судалгааны өгүүллийг хүлээн авч, хэвлэхийг урьтал болгоно.

  • Бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо, үйл явц, арга зүйн үр нөлөө;
  • Боловсролын чанарт магадлан итгэмжлэлийн үзүүлэх үр нөлөө;
  • Багшлахуй ба суралцахуйн хөгжлийн чанарт;
  • Хөтөлбөр ба төгсөгчдийн ажил эрхлэлтийн хоорондын уялдаа;
  • Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт;
  • Бусад

зэрэг сэдвийн хүрээнд багш, суралцагч, удирдлага, бодлого боловсруулагч нарт тохиолдож буй асуудал, бэрхшээлийг онцолсон судалгааны үр дүнг дотоодын болон гадаадын судлаач, багш, байгууллагын удирдлага нартай хуваалцах нь бидний зорилго юм.