“ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТДАА ДАХИН ТӨСӨӨЛӨХ НЬ: БОЛОВСРОЛЫН НИЙГМИЙН ШИНЭ ГЭРЭЭ” ИЛТГЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

ЮНЕСКО-ийн Боловсролын ирээдүйн олон улсын комиссоос 2021 онд эрхлэн гаргасан Reimagining our futures together: A new social contract for education илтгэл “Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь: Боловсролын нийгмийн шинэ гэрээ” нэртэйгээр монгол хэл рүү орчуулагдан хэвлэгдлээ. Зохиогчдын үзэж буйгаар тус илтгэл нь “суралцагчид, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын системийн менежерүүд болон төлөвлөгчид, судлаачид, засгийн газар болон иргэний нийгмийн ашиг сонирхлыг татахуйц” бөгөөд дижитал технологи, цаг уурын өөрчлөлт, ардчилсан ухралт, нийгмийн туйлшрал, ажлын тодорхой бус ирээдүйн талаар гүнзгийрүүлэн харуулах аж. Илтгэлтэй доорх холбоосоор нэвтрэн танилцана уу.

https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000383059