"Итгэмжит багш", "Бүтээлч оюутан" шалгаруулна.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс дээд боловсролын хөгжил, чанарын ахицад онцгой хувь нэмэр оруулж буй багшлахуйн шилдэг туршлагыг шалгаруулж, дэмжин сурталчилж, түгээн дэлгэрүүлж, урамшуулах зорилготой Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн багш нарын дунд зохион байгуулдаг "Итгэмжит багш", боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж буй суралцахуйн шилдэг туршлагыг шалгаруулж, дэмжин сурталчилж, түгээн дэлгэрүүлж, урамшуулах зорилготой магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Бүтээлч оюутан” шалгаруулалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2021 оны шалгаруулалтыг 2022 оны 1 дүгээр сард зохион байгуулахаар боллоо.