"Ковидын дараах үеийн Дижиталчлал - Инновац - Өрсөлдөх чадвар: Европ болон дэлхий дахинд дээд боловсролыг дахин зохион байгуулах нь"

Удаан хугацаанд үргэлжилсэн дэлхий нийтийн хөл хорионы цаг үе дуусаж, дээд боловсролын чанарын баталгаажуулалтын байгууллагуудын төлөөллүүд биечлэн уулзаж хуралдлаа.

"Ковидын дараах үеийн Дижиталчлал - Инновац - Өрсөлдөх чадвар: Европ болон дэлхий дахинд дээд боловсролыг дахин зохион байгуулах нь" сэдвийн дор 2021 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотын Sorbonne их сургуулийн хотхонд зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн төлөөлөл оролцлоо.