КОЙКА байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтарсан төслийн хүрээнд 20 сургалтын хөтөлбөрийг шинэчлэх зорилготой төслийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
КОЙКА-н төслийн багийнхан Монгол улсад томилолтоор ажиллах хугацаандаа Монгол улс дахь дээд боловсролын магадлан итгэмжлэлийн талаар Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албаны хамт олонтой хэлэлцүүлэг уулзалт хийлээ.