Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.2022,2,24

Өнөөдөр Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн "Гадаад хэл, орон судлал (Итали)", "Гадаад хэл, орон судлал (Испани)", "Гадаад хэл, орон судлал (Франц)", "Хэл шинжлэл (Герман)", "Гадаад хэлний орчуулга (Хятад)", "Гадаад хэл, орон судлал (Хятад)", "Хэл шинжлэл (Хятад)", "Гадаад хэлний орчуулга (Япон)", "Гадаад хэл, орон судлал (Япон)", "Философи" бакалаврын хөтөлбөрүүд, Эм Ай Ю дээд сургуулийн "Хувцасны дизайн", Дүрслэх Урлагийн Академи дээд сургуулийн  "Хувцасны дизайн", Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн "Маркетинг", Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн "Менежмент", Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Механик тээврийн сургуулийн "Менежмент", "Логистик менежмент", Ач Анагаах Ухааны Их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн "Нүүр ам судлал", Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Нүүр ам судлалын "Нүүр амны техникч", Этүгэн Их сургуулийн Сувилахуйн сургуулийн "Сувилахуй", Этүгэн Их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн "Био-Анагаах ухаан", Этүгэн Их сургуулийн Инженерчлэл-эдийн засаг менежментийн сургуулийн "Үйлдвэрлэлийн автоматжуулалт (Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер)", Их Засаг Олон Улсын Их сургуулийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн "Архитектур", Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авлаа. Гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал О.Янжмаа гардуулан өглөө.