Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

Өнөөдөр Удирдлагын академи, Говь-Алтай аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дундговь аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ, Дотоод Хэргийн Их сургуулийн "Гамшиг судлал", "Хууль сахиулах удирдлага" магистрын хөтөлбөрүүд, Монгол Улсын Их сургуулийн "Геофизик", Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн "Газар зохион байгуулалт" бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авлаа. Гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал О.Янжмаа, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын дарга Д.Гэрэлмаа нар гардуулан өглөө.