Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе.



Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож байна. Монголчууд бид жил бүр их эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархалын өдөр” болгон тусгайлан тэмдэглэх болсон явдал нь Чингис хаан төдийгүй, монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой билээ.