"Монгол Улсын боловсролын нэгдсэн тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны тайлан хэвлэгдэн гарлаа

"Гүнд Хэлткэр энд Эдүкэшн Сан" ТББ-ын санаачилгаар Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, Шимт боловсрол ХХК санхүүгийн дэмжлэг, Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ судалгааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж "ТУС Солюшн" ХХК гүйцэтгэсэн "Монгол Улсын боловсролын нэгдсэн тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны тайлан хэвлэгдэн гарлаа. Уг судалгааны багт судлаачаар Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ахлах мэргэжилтэн Э.Саруул, мэргэжилтэн Г.Даваажаргал нар ажилласан юм.

Судалгааны баг болон оролцогч талуудад баяр хүргэе.