"Монгол улсын дээд боловсролын үндэсний тайлан" хэлэлцүүлэх 3 дахь удаагийн уулзалт

2011 оны Токиогийн конвенцийн хүрээнд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны дэргэд Үндэсний Мэдээллийн Төв байгуулан ажиллаж байна. Энэ чиглэлээр Европын Холбооны РекоАЗИ төслийн хүрээнд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь "Монгол улсын дээд боловсролын үндэсний тайлан" судалгааны төслийг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байна.

Үндэсний тайланг хэлэлцүүлэх 3 дахь удаагийн уулзалт 2022 оны 3-р сарын 4-ний өдөр онлайнаар болно.