МУБИС-д хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ, талархалын бичиг гардууллаа.

Өнөөдөр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн дараах 4 хөтөлбөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээ хүлээн авлаа.

1. Багш, байгалийн ухааны /Хими/

2. Багш, байгалийн ухааны /Физик/

3. Багш, байгалийн ухааны /Биологи/

4. Багш, байгалийн ухааны /Газарзүй/

Энэхүү хөтөлбөрүүд нь Германы инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN/ байгууллагаар Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд юм. 

Мөн Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 70 жилийн ой тохиож байгааг холбогдуулан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал, доктор О.Янжмаа тус сургуулийн үе, үеийн эрдэмтэн багш нар, үе үеийн хамт олон, төгсөгчид, суралцагчдад ойн баярын мэнд хүргэж, чанарын баталгаажуулалт, хөтөлбөрийн шинэчлэлээр тэргүүлсэн амжилтаа баталгаажуулж, үндэсний хэмжээнд төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нь талархал илэрхийлж, талархлын бичгийг МУБИС-ийн зaхирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд проф. О.Алтангоод  гардуулан өглөө.

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хамт олонд амжилт хүсье.