“Мультимедиа технологи” хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчийн баг ажиллаж эхэллээ.

Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн “Мультимедиа технологи” хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчийн баг ажиллаж эхэллээ. БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны дарга О.Янжмаа БМИҮЗ-ийн Ажлын албаны танилцуулга, үйл ажиллагаа, магадлан итгэмжлэлийн талаар танилцуулга хийв.