МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭГ (ҮНДЭСНИЙ МЭРГЭШЛИЙН ШАТАЛСАН БҮТЭЦ) БОЛОВСРУУЛЖ, ХӨГЖҮҮЛЖ БУЙ УЛС ОРНУУД, БҮС НУТГИЙН ТУРШЛАГА

Боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх баталгаажуулалт хийхэд  Мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулж,  хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Иймд Мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулж,  хөгжүүлж буй улс орнууд, бүс нутгийн туршлага, харьцуулсан судалгааны танилцуулга, Монгол улсын мэргэшлийн үндэсний хүрээний загварын төслийг хэлэлцэж, санал авах уулзалт хэлэлцүүлгийг Европын холбооны санхүүжилттэй Reco Asia төслийн хүрээнд зохион байгуулав.