Олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийг шалгаруулж 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг их, дээд сургуулиудад олгов.

БСШУЯам, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийг шалгаруулж 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг их, дээд сургуулиудад олгов.
БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан “Дээд боловсролыг чанартай, чанаргүй гэх зэргээр олон асуудал яригддаг. Тийм учраас дээд боловсролын сургалтын байгууллагууд, тэр дундаа байгалийн ухаан, инженерийн хөтөлбөрийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас том дэмжлэг үзүүлж 20 хөтөлбөрийг дотоодод, ОУ-д долоон хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхээр болсон” гэлээ.