Олон улсын бичиг үсгийн өдөр

Олон улсын бичиг үсгийн өдөр

НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас жил бүрийн 09 дүгээр сарын 08-ны өдрийг “Олон улсын бичиг үсгийн өдөр” болгон тэмдэглэдэг

уламжлалтай бөгөөд энэ жил “Бичиг үсэгт суралцах орон зайг өөрчилье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Бичиг үсэг тайлагдах нь хүний эрх, нэр төрийн асуудал гэдгийг олон нийтэд ухуулж, бичиг үсэгт тайлагдсан, тогтвортой нийгэмд хүрэхийн тулд 1967 оноос эхлэн дэлхий даяар уг өдрийг тэмдэглэх болжээ. Хэдийгээр ахиц дэвшил гарсан ч гэлээ өнөөг хүртэл 771 сая залуучууд болон насанд хүрэгчид бичиг үсэгт тайлагдаагүй хэвээр байгаагийн 60% нь охид, эмэгтэйчүүд байна.

“Цар тахлын улмаас сургуулиуд хаагдаж, үйл ажиллагаа тасалдсан нь ялангуяа эмзэг бүлгийн хүн амын хувьд сургууль завсардахад хүргэсэн байх талтай. Олон улсын бичиг үсгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх замаар ЮНЕСКО боловсролын болон бусад салбарын бүх оролцогчийг бичиг үсгийн ач холбогдол, үүргийн талаар дахин тунгаан бодохыг уриалж байна” хэмээн ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азуле уг өдрийг тохиолдуулан илгээсэн илгээлтдээ дурджээ.