ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх олон улсын байгууллагуудын жагсаалтыг шинэчлэн баталлаа. Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын сүлжээ (INQAAHE) байгууллагад нэгдэн орсон магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын байгууллагуудаар магадлан итгэмжлэл хийлгэж, олон улсад байгууллага, хөтөлбөрөө хүлээн зөвшөөрүүлэхээр зорьж буй сургалтын байгууллагууд зураг дээр дарж жагсаалттай танилцана уу.