ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИУДЫН СПОРТЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

Өнөөдөр Олон улсын их сургуулиудын спортын өдөр тохиож буй бөгөөд их сургуулийн спорт нь өнөөгийн болон маргаашийн иргэдийн боловсролтой салшгүй холбоотой байж нийгэм, иргэний үнэт зүйлсийн чиглүүлэгчийн хувьд спортын ертөнцөд онцгой байр суурь эзэлдэг. 

ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азуле: Харилцан ярилцах, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, шударга тоглох, шилдгийг эрэлхийлэх нь сургалтын үндсэн зарчмууд юм. Боловсрол, спорт нь манай нийгмийн гол цөм байх ёстой бөгөөд энэ өдөр их, дээд сургуулиудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, тэдний сургалтын хөтөлбөрийг хүн бүрд хүртээмжтэй болгож, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг уриалж байна.  Их, дээд сургуулиуд чанартай биеийн тамирын боловсролыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд өөрийгөө хөгжүүлэх, дэлхий ертөнц, иргэншлийн талаар суралцах газар юм. Хэн ч үүнээс ангид үлдэх ёсгүй бөгөөд учир нь хүн бүр өөрийн онцлог, эрүүл мэндийн байдлаас үл хамааран нэг буюу хэд хэдэн спортоор хичээллэх эрхтэй хэмээн хэлжээ.